Сайн байна уу, Эхнэрээсээ салаад удаагүй залуу байна. Бидний салсан хамгийн гол шалтгаан бол секс. Ажил ихтэй орой болтол суусаар ядарч ирээд хийх хүсэл төрдөггүй. Анхандаа бол би илүү их хүсдэг байлаа, гэтэл сүүлдээ байр нь солигдсон. Ядарч ирээд хүчээр дуртай дургүй хийнэ. Намайг нэг л янзаар хийдэг гэж шүүмжилдэг. Гэвч өөрөө хангалттай идэвхи гаргадаггүй зүгээр л хөдөлгөөнгүй би бүгдийг хийх ёстой юм шиг байдаг.

Хурдан тавьдаг нэг л хэвийн хийдэг гэж шүүмжлүүлсээр өнөөх чинь юу гэх бол гэх айдастай болж хийх хүсэл бүр буурсан. Секс нөлөөлсөн үү, бидний харилцаа ч сүүлдээ хөндийрч орой гэртээ ирээд л тусдаа утас интернэтээ оролдоод суудаг болсон. Сүүлийн 2 жил хүүхэдтэй болох гэж оролдоод амжилттай болоогүй. Эмч эмчилгээ хийлгэвэл найдвар байгааг хэлсэн. Миний хувьд шинжилгээ өгөхөд хэвийн байна гэсэн.

Ингэж явсаар эхнэр минь тусдаа амьдрана гэхэд нь за бүр ч салаад явчихгүй байлгүй, хэсэг тусдаа байвал аль аль нь юм бодож зарим зүйлийг ухаарахад хэрэгтэй юм болов уу гэж бодсон. Гэтэл гэрээсээ явахаасаа өмнө өөр залуутай харьцаж эхэлсэн байгаа юм. Өнөөх нь сүүлд над руу залгаж хэлэхээр нь мэдсэн хэрэг л дээ. Би ер нь ямар ч харгүй их сонин хүн.

Амьдралдаа анх удаа ганцаараа амьдарч үзэж байна. Би маш их ганцаардаж түүнийгээ санаж байна. Одоо тэр минь тэр залуутай уулзахаа больсон ч би сэтгэлдээ уучилж чадахгүй байна.

Одоо надтай эргээд нийлэх эсэхийг мэдэхгүй ч би яахаа мэдэхгүй байна. Өөр хүнийг дахин хайрлаж чадах эсэх, эсвэл эхнэртэйгээ эргэн нийлээд тэр явдлыг нь мартаад илүү сайхан харилцаатай байж чадах эсэхтээ аль алинд нь эргэлзэж байна. Би яавал дээр вэ. Та бүхний санал бодол миний олж хараагүй зүйлийг бодогдуулж магадгүй юм.

Эмэгтэйчүүдээс асууя. Та бүхэнд секс хамгийн чухал зүйл үү. Би уг нь хөвчөө таслуулъя нтр гэхэд хэрэггүй ээ гэчхээд хүнийг ингэж хуурч байдаг.

За элдвээр битгий доромжлоорой миний алдаа ч бас байгаа байх.

http://www.cekc.mn