21 – р зуунтай хөл нийлүүлэн алхаж буй Монгол орон маань үзэсгэлэнт байгаль, цэвэр агаар, цэлгэр уудам талаараа алдартай. Бид ч өөрсдөө үүгээрээ омогшин бахархдаг. Гэвч хөгжил дэвшилт өдөр ирэх тусам дэлхийг хавтгайруулж, техник технологи хөгжин дэвшихийн хэрээр аажим аажмаар хор хөнөөл ихэссээр. Өнөөдөр бид хөгжил дэвшлийг гайхан шагширч, ирээдүйд өөрчлөгдөх зүйлсийг төсөөлөн суудаг ч бодит аюулыг хараахан чухалчилж үзээгүй байгаа нь хачирхалтай. Эдийн засаг, улс төр гээд биднийг тойрсон асуудал мундахгүй ч хүн амьтны оршин тогтнолын үндэс болсон байгаль орчиноо хаягдуулсаар л...

Цэвэр агаар гэдэг нь ямар нэгэн хатуу хийгүй, шингэн бие байхгүй, 21% нь хүчилтөрөгч, 78% нь азот, үлдсэн нь бусад хийгээс тогтож байвал хамгийн цэвэр байна гэж үздэг байна. Анх 2004 оноос эхлэн Цөмийн Физикийн хэсэг эрдэмтэн судлаачид агаарын бохирдолыг судлахаар зорьж улмаар Агаарын чанарын алба гэсэн нэрэн доор хүхэрийн давхар эсэл, азотын давхар эсэлээр дамжуулан агаарын бохирдолын хэмжээг судлаж байсан байна. Агаарын тоосонцорын дээжийг цуглуулан, ямар эх үүсвэрээс хэдэн хувь бохирдож байна вэ гэдгийг тогтоохоор, дээжнийдоторхи химийн элементүүдийг цөмийн анализийн аргыг ашиглан тогтоосон байна. Тус судалгаа хоёр жил үргэлжилсэний эцэст (Улаанбаатар хотын найман цэгт хийсэн судалгаа хийжээ) нийт агаарын бохирдолын 87% нь гэрийн зуух, 5% нь Цахилгаан станц, 3% нь машин гэх мэт бохирдолуудаас үүссэн болохыг тогтоожээ. Үүнээс гадна 10- аас 2.5 мкг хүртэлхи хэмжээтэй тоосонцор хүний биеийн амьсгалын замын дээд эрхтнүүдэд хор нөлөөтэй бол 2.5 –аас доош мкг хэмжээтэй тоосонцор хүний биенд хамгийн их хор уршигтай буюу уушигны гүнд хүрч, судасруу ордог байна. Гэтэл нийслэлийн агаарын бохирдолын 87%- ийг бүрдүүлж буй гэрийн зуухны тоосонцорын хэмжээ 2.5 мкгбайсан байна. Агаарын бохирдол нь эмзэг давхаргынханд хамгийн их нөлөөлдөг бөгөөд бие султай, дархлаа муу хүмүүст илүү уршигтай ба үр зулбалттай шууд холбоотой байдаг байна.Үүнээс гадна эрүүл мэндийн нөлөөг тодорхойлсон ба хэрвээ мөнгөн дүнгээр тодорхойлвол 463 сая долларын эрүүл мэндийн алдагдалд орж байна гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Энэхүү дүгнэлтээ 2007 онд танилцуулсан бөгөөд үүний ачаар Дэлхийн банкнаас улаанбаатар хотын агаарын бохирдолын төвшинг тодорхойлох хүсэлт тавьж агаарын бохирдол бууруулах үйл ажиллагааг дэмжихэд бэлэн байгаагаа  илэрхийлж энэ нь өнөөгийн “Цэвэр агаар төсөл”, “Цэвэр агаар сан”, “Агаарын бохирдолыг бууруулах үндэсний хороо” зэргийг бий болох эхлэлийг тавьжээ.  Улмаар 2008 – 2009 оны хооронд дахин судалгаа явуулж дараах дүгнэлтүүдэд хүрсэн байна.

  • Улаанбаатархотньжилийнтоосонцрынконцентрацаардэлхийнхамгийнихбохирдолтойхотуудыннэгмөн бөгөөд магадгүй хамгийн их бохирдолтой хот болж байна. Үүний хамгийн их концентрац өвлийн улиралд байгаа.
  • УБ хотын хүн ам янз бүрийн үүсгүүрийн янз бүрийн хэмжээтэй тоосонцрын өндөр концентрацад өртөж байна. АБТЭМҮН эрүүл мэндийн судалгаа нь УБ-ын хүн ам агаарын бохирдолд ихээхэн өртөж эрүүл мэндээр хохирч байна гэсэн дүгнэлттэй санал нэгтэй байна.
  • Улаанбаатар хотын хүн ам бусад улс хотуудын хүн амын нэгэн адил агаарын өндөр бохирдлоос болсон эрсдлийг багасгах эрмэлзлэлтэй байна.Судалгаанаас үзэхэд 10000 хүн тутмаас жилд агаарын бохирдлоос болж нас баралтыг 5 хүнээр багасгахад ТБТ 159000 төг байна. Үүнийг   статистик амьдралын өртөгт шилжүүлбэл 310 сая төг буюу 221000 ам.доллар болж байгаа бөгөөд мөнгөний худалдан авах чадварыг тооцвол 493 000 ам.доллар болох юм.
  • Агаарын бохирдлыг тооцогдохуйц багасгах хүчин чармайлт хэрэгтэй байна. Гол 4 бохирдлын үүсгүүрийн (гэрийн зуух, хөрсний тоос, замын хөдөлгөөн, уурын зуух)ялгарлыг 80 бууруулахад Улаанбаатар хотын ихэнх хэсэгт агаарын чанарын стандартад дөхөж очих ба ДЭМБ дунд шатны зорилтыг хангах юм.ДЭМБ-ын стандартыг хангах гэвэл ялгаралыг 95 хувь бууруулах шаардлагатай. Эдгээр зорилтын хослол нь Монголын стандартыг хангах юм. 
  • Тоосонцрын агаарын бохирдлын эрүүл мэндийн алдагдал жилд Улаанбаатар хотын 2008 оны орлогын 18.8 хувь буюу 463 сая ам.доллар болж байна. Өөр нэг аргаар 27,9 хувь буюу 687 сая ам.доллар байна. Дээр хэлсэн интервенцийн дүнд (гол 4 бохирдуулагчийн ялгаралыг 80 хувь багасгах) Улаанбаатар хотын 2008 оны орлогын7 хувьтай тэнцэх буюу 174 сая ам. доллар шаардагдана.
  • Гэр халаах системийн ялгарлыг багасгах янз бүрийн хувилбаруудыг санал болгож  тэдгээрийн зардлыг тооцсон юм. Энд зардлын хувьд багаас их рүү нь жагсаасан богино хугацаанд бохирдлыг бууруулах арга хэмжээг авч үзлээ, үүнд: гал асаалтыг сайжруулах, уламжлалт зуухыг сайжруулах, уламжлалт зуухыг сайн зуухаар солих гэх мэт. Оруулах хөрөнгө хязгаартай бөгөөд хэмнэсэн түлшний зардлаас давах юм. Дунд болон урт хугацааны зорилт болох  хагас коксжсон нүүрс, хагас кокс түлш зуухны хамтаар, цахилгаан халаагуур, болон орон сууцанд оруулах зэрэг арга хэмжээнүүд нь бохирдлыг ихээхэн хэмжээгээр бууруулах боловч зардлын хувьд маш их юм. Хагас кокс болон цахилгаан халаагуур нь нэмэлт өртөг шаардна.
  • Эрүүл мэндийн хувьд хэмнэх зардал нь хэд хэдэн хувилбараар бохирдлыг бууруулах зардлаас хамаагүй их байгаа юм. Бидний авч үзсэн 8 хувилбараас 5 нь агаарын бохирдлыг ихээхэн бууруулж түүнээс гарах эрүүл мэндийн ашиг энэхүү арга хэмжээг (2010–23) онуудад хэрэгжүүлэхэд 597-1803 сая ам.доллар байхаар гарч байгаа юм. Богино хугацааны арга хэмжээ нь эрүүл мэндийн ашгийг хурдан өгөх ба энэ нь (2010–23) оны хугацаанд маш том ашиг болон хуримтлагдах юм.
  • Энэхүү таван хувилбар нь 393-1635 сая ам.долларын цэвэр ашиг (Хэмнэсэн эрүүл мэндийн ашгаас бууруулахад гарсан зардлыг хасаад)өгөх юм. Энэ нь эрүүл мэндийн зардлыг тооцоолох юм бол агаарын бохирдлыг бууруулах хяналт эдийн засгийн ихээхэн үр ашигтай болж байгаа юм.

Энэхүү дүгнэлт гарснаар агаарын бохирдолдМонголулсынзасгийнгазаридэвхитэйанхаарчОлонулсын Мянганы хөгжилийн сан,  Азийн хөгжилийн банк, Японы JICA зэрэг байгууллагууд хамтран “Цэвэр агаар төсөл” –ийг хэрэгжүүлэхээр зорьсон байна. Учир нь нэг өрх айлийг орон сууцанд оруулж агаарын бохирдолыг бууруулана хэмээн тооцвол агаарын бохирдолын зөвхөн 1% -ийг бууруулахад 10 сая доллар шаардлагатай аж. Иймээс хамгийн өртөг багатай, хамгийн боломжтой арга нь гэрийн зуухыг шинэчлэх явдал байжээ. Төлөвлөгөөний дагуу 185 мянган өрхийн зуухыг сольсноор агаарын бохирдолыг 50% бууруулах боломжтой гэж үзсэн байна. Гэтэл одоогийн байдлаар энэ хөтөлбөр нь хараахан амжилт олоогүй бөгөөд хэд хэдэн шалтгаантай аж.

  • Өрх бүр гэрийн зуухаа шинэчлэсэн боловч галлагаа буруу учир хуучин яндантай адил хэмжээний утаа ялгаруулдаг.
  • Жил бүр нийслэлийн хэмжээнд яндангийн тоо 10% нэмэгддэг. Иймд тухайн жилийн агаарын бохирдолын эсрэг арга хэмжээ зөвхөн аргацаагаад өнгөрөөх төдий болж байгаа юм.
  • Нийт тараасан утаагүй гэрийн зуухны 30% нь  цаашаагаа дамлаж, арилжаалагдсан.

Эдгээр шалтгааны улмаас агаарын бохирдолын хэмжээ төдийлөн буурахгүй байгаа аж. Жилд засгийн газраас агаарын бохирдолд 20 тербум төгрөг төсөвлөдөг болжилээс жилд агаарын бохирдолын эсрэг авах арга хэмжээний өртөг ихсэх бөгөөд хэдийн хэр хугацаанд нийслэлээ утаагүй болохыг таашгүй юм. Хэдий бусад орны агаарын бохирдолоос ангижирсан туршлага бий ч Монгол орны нөхцөлд аль нь ч таардаггүй аж. Монгол орон маань одоогоор Агаарын бохирдолд бүрэн автаагүй бөгөөд улиралын чанартай юм. Долоон сард Европын цэвэр агаарын стандарт, таваас есөн сар хүртэл сард Монголын цэвэр агаарын стандартыг хангадаг байна. Нийслэлд агаарын бохирдол өглөөний 6 цагаас 11 цагийн хооронд өсдөг бол 11 –ээс оройн 18 цаг хүртэл цэвэр, 18 цагаас шөнийн 2 цаг хүртэл агаарын бохирдол ихэсдэг байна. Нийслэлд хүнамынхэттөвлөрөлсүүлийн 15 жилдхоёрдахинөссөн. 2012 оны 12 сарын 31-ний байдлаарУлаанбаатархотынхүнамнь 1,227,000 бөгөөднягтаршилньквадраткилометртутамд 300 хүн оноогдох болсон байна. ӨнөөдөрнийслэлхотодМонголУлсынбүхнутагдэвсгэрийндөнгөж 0.3 хувийгэзэлдэгатлаахүнамын 44 хувьньэнд төвлөрсөнбайна. Хүнамихэссэнээсгэрхороололхүрээгээулам л тэлсээрбайна. Гэр хороолол хүрээгээ тэлэх тусам Улаанбаатар хотын агаарын бохирдолын хэмжээ нэмэгдсээр байна. Үүнээс үзэхэд зөвхөн агаарын бохирдолын эсрэг бус хүн амын нягтаршил мөн хөдөө орон нутгийн хөгжилд анхаарч, Улаанбаатар хотод суурьшихаар зорин ирж буй иргэдийн тоог багасгахад анхаарах нь зүйтэй болов уу.

О.Есүхэй 

МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн 3-р курсийн оюутан