Сайн байна уу? Надад чин сэтгэлээсээ зөвлөгөө өгөөч. Намайг С гэдэг 21 настай. Нөхөр маань миний анхны үерхэл 18-тайгаасаа үерхэж эхэлсэн. Одоогоос гурван сарын өмнө хүүтэй болсон. Нөхөртэйгөө одоо хамт амьдарч байгаа гурвуулаа.

Нөхөр маань өөр фэйсбүүк нээж охидууд руу баахан мсж бичээд уулзъя гэсэн байсан. Би мэдээд уурлаад асуухад манай ажлын газрын найз ашигладаг гэж хэлсэн. Ямар эцэггүй хүүхэд гаргалтай биш. Бас уйлаад чамдаа л хайртай чи байхгүй бол үхнэ гээд байхаар нь жоохон уяраад уурлахаа больсон.

Төрөөд хоёр сарын дараа хөдөө байж байгаад шижигтэй санагдаад утасных нь мэдээллийг сэргээгээд хартал баахан охидууд руу бараг янханууд руу уулзий нтр гээд нэг найзтайгаа нийлж бичсэн байсан. Надад одоо салъя гэвэл нотолгоо байна. Бас би үүнийг нь мэдчээд уур ч хүрэхгүй юм бараг хайргүй болсон юм шиг байна. Сэтгэл хөдлөл их багатай хүн л дээ угийн хэрэлдэх гээд ч ам эвлэдэггүй юм. Хүүгээ бодохоор л өрөвдөөд байх юм эцэггүй өсвөл яах бол гээд. Өөрийгөө бодохоор нэг юмтай ингэж дөнгө шиг хамт байх хэрэгтэй ч юмуу байхгүй бол ганцаараа амар санагдах юм.

Хүүгээ бодож өөрийгөө золиослож ганцхан олдсон амьдралаа хайргүй хүнтэйгээ насыг бармааргүй байна. Салахын тулд ямар алхам хийх вэ яг юу хийх ёстойгоо мэдэхгүй байна. Албан ёсоор гэрлэлтийн баталгаа нтр байхгүй. Нөхөр маань их түргэн ууртай их зантай дээрэлхүү хүн намайг өмнө үерхэж байх хугацаандаа хэд хэд алгадаж байсан. Ер нь бол гар хүрсэн. Гэсэн ч би уучлаал өнгөрсөн. Би чимээгүй сэтгэл гутралын өвчин тусч байх шиг. Өөр охидууд руу хандарсанд нь хайртайдаа харамлаж уур хүрээгүй намайг нэг жаал хуурч байна гэж бодохоор л дотор арзайх юм.

Дотно харьцаанд долоо хоногт хоёр ордог. Ихэвчлэн нөхөр маань тавхан минут болоод л тавьдаг. Би энэ тал дээр туршлагагүй намайг чамлаад ингэж хурдан хийсэн болоод тавиад байгаа юмуу эсвэл өвчтэй юмуу эсвэл хэт их хүсээд хурдан тавиад байгаа юмуу мэдэхгүй. Бодит амьдрал дээр эр эмийн жинхэнэ хайр гэж байдаггүй юм шиг бүх итгэл бөхчихлөө. Хэрвээ хорвоо дээрх бүх эрчүүд ийм шалиг юм бол би хэнтэй нь ч хамт амьдармааргүй байна. Алдаатай урт найруулагагүй бичсэн бол уучлаарай…

http://www.cekc.mn