Сүулийн үед дунд давхаргынхны орон сууцны хүртээмжийг дээишүүлэх зорилготой ипотекийн зээл олголт саарсан гэдэг дүгнэлт хаа сайгүй гарах бодсон.

Тэгвэл Монголын ипотекийн корпорацийн мэдээллээс харахад энэ оны бодит үр дүнг өмнөх онтой харьцуулахад хоёр талтай аж. Тодруулбал, өдгөө орон сууцны зориулалттай зээл олголт 12.2 хувиар өссөн дүн гарч.

Гэхдээ төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн зээлийн олголт 3.6 хувиар буурч, банкны болон бусад эх үүсвэрийн зээл олгсолт 77.2 хувиар өссөн байна. Энэ нь иргэдийн худалдан авах чадвар, цаашлаад байрны нөхцөлөө сайжруулах буюу дахин худалдан авах сонирхолтой байгаатай холбоотой юм. Түүнчлэн энэ салбарт чанаргүй зээлийн хувь өнгөрсөн оныхоос 10.1 хувиар өссөн нь яах аргагүй ард иргэдийн санхүүгийн нийтлэг хямралаас үүдэлтэй байх нь ойлгомжтой.

Иймд Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт ипотекийн орон сууцны боддогыг дэмжих, тэлэх зорилгоор онцгой гэмээр хоёр ч шийдвэр гаргасныг дуулгая. Энэ нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үр дүн юм. Уг айлчлалын үеэр тус улсаас хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон бөгөөд үүнийг Засгийн газраас орон сууцжуулах, агаарын бохирдлыг бууруулах зорилгод бүхэлд нь ашиглахаар болсон байна. Ингэхдээ зориулалтыг нь бүр тодорхой буюу гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулна. Тиймээс ч Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар дээрх чиглэлийн дагуу төсөл боловсруулснаа Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байгаа.

Үүнээс өмнө нь буюу энэ оны дөрөвдүгээр сард гэхэд Барилга, хот байгуупалтын сайд Г.Мөнхбаяр “Найман хувийн орон сууцны зээлд 300 тэрбум төгрөг зарцуулна. Мөн ирэх жилээс иргэд өөрийн эзэмшлийн газартаа амины орон сууц барихаар бол найман хувийн зээлд хамруулна” гэдэг мэдээллийг УИХ-ын чуулганы хуралдаанд тавьж байсан. Хэдийгээр тус яам ипотекийн зээлд 600 тэрбум төгрөг төсөвлөж байсан ч Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдахтай холбоотойгоор уг төсөв нь 300 тэрбум төгрөг болж буурсан ч эргээд хоёр тэрбум юаньтай боллоо гэсэн үг Тэгэхээр “Ипотекийг сэрээнэ” хэмээн дүгнэхэд буруудах зүйл үгүй юм.
 

“ТОСК-999”-ИЙГ ЭХЛҮҮЛЭВ
Тэгвэл сэрсэн ипотекийн хөтөлбөрийн хүрээнд ямар зорилт ажил хэрэг болох вэ. Үүний эхэнд яах аргагүй “Төрийн орон сууцны корпорац” ТӨҮГ-гээс Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд “ТОСК-999” төслийг хэрэгжүүлж эхлэх болсон сайхан мэдээг бичих хэрэгтэй. Уг төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт 4.9 га газарт 848 айлын 50 блок, 4-5 давхар бүрэн цутгамал орон сууц барих ажлыг энэ сарын 11 -нд эхлүүлсэн. Төслийн эхний ээлжинд 13 блок, 212 айлын орон сууцыг ашиглалтад оруулна. Ингэснээр тухайн бүс нугагт амьдарч буй гэр хорооллын иргэд бүгд орон сууцанд орох бөгөөд энэ хэрээр утаа, тоос тортог багасч таараа. Дээр нь, үнийн нөхцөл нь зах зээлийн ханшаас харьцангуй бага байхыг Төрийн орон сууцны корпорацын удирдлагууд амлаж байсан. Гол нь, гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр уг орон сууцаар цаашид идэвхжинэ гэж бодвол яах аргагүй эерэг үр дүн эхнээсээ гарч байгаа нь энэ юм.

СҮХБААТАР ДҮҮРЭГТ 1000 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИНА
Эргээд эндээс БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн зарим хороонд гэр хорооллыг дахин төлөвлөж, 1000 айлын орон сууц, сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих бэлтгэл ажил хийгдсэнийг мөн дуулгая. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт энэ бүхэн тод бичигдсэн байгаа бөгөөд ямартай ч ипотекийн түгжрэл богино хугацааных байж, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах бодит алхам хэрэгжиж эхэлсэн нь энэ ажээ. Цаашлаад өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гэр хорооллыг барилгажуулах аянд хэлмэгдэж үлдсэн Улаанбаатар хотын хохирлыг барагдуулах ажлыг ч эрчимжүүлж эхэлсэн гэнэ билээ. Гол нь Засгийн газрын хөтөлбөр энэ удаа ажил хэрэг болж, бодит үр дүн болсон орон сууцыг иргэдийн нүдэн дээр хүлээлгэн өгөх ёстой гэдэг xaтyy үүргийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өгсөн юм.

 

 

Г.ЭНХЛЭН

/ҮНДЭСНИЙ ШУУДАН/