Бидний эцэг өвгөд төрийн хар хайрцагны бодлого гээчийг баримтлан үйл хэргээ үргэлжлүүлдэг байсан.  Энгийн нэгэн жишээг орчин үеийн хэллэгээр тайлбарлан хэлье.

 Хэрвээ хэн нэгэн ур чадвартай, туршалагтай нэгнийг  төрийн өндөр албан тушаалтад  тохоон томилох гэж байгаа бол гэр бүлийн байдлыг нь хардаг. Учир нь  тухайн иргэн  гадаад эхнэртэй бол хичнээн ур чадвар, мэдлэг, туршлагатай байгаад ч   “хурган даргаас” хэтрүүлдэггүй байсан  бөгөөд энэхүү бодлого  гурван үеийн дараа Монгол цус цэвэрших хүртэл  тухайн удмынханд үйлчилдэг байсан ажээ. Өөрөөр хэлбэл гадаадын иргэнтэй суусан бол  Монгол цус цэвэрших хүртэл нь  ийнхүү хэдэн үеэр нь  төр түшилцүүлдэггүй байсан ажээ. Үүнийг Батлан хамгаалахын  салбарын  мэргэжлийн хичээлд үздэг бөгөөд  жишээ тайлбарыг нь түүхэн эх сурвалжаас хангалттай авч болно.

Гадаадын иргэнтэй гэр бүл болсон нөхдийг төрийн нууц задруулах вий, одоогийнхоор бол эрх ашгийн асуудал гарна зэрэг олон сөрөг  талаас  хамгаалсан хэрэг.  Тиймээс энэхүү бодлогыг  төрийн хар хайрцагны бодлогын нэгд тооцон, хуульчилалгүй өдийг хүрсэн.

Харамсалтай нь төрийн хар хайрцагны бодлогын нэгээхэн хэсэг болсон энэхүү  бодлого алдагдсаар байна.  Өнөөдөр  УИХ-д суудалтай  хэдэн гишүүний эхнэр, нөхөр нь  гадаадын иргэн, эсвэл эрлийз хурлийз бол? Учир мэдэх улсууд  зарим гишүүдийн гэр бүлийн хүн битгий хэл гишүүд өөрсдөө  хүртэл урд зүгийн  өвөг эцэгтэй, цус нь гүйцэд цэвэршээгүй гэдгийг ярьдаг.

Тэгвэл нэгэнт алдагдсан энэ бодлогоо бид хэрхэх вэ?  Эргэн сэргээхэд хүний эрх, даяаршил гэх мэтээр тайлбарласаар хар хайрцагны бодлогоо алдах уу?  

Тэгвэл олон улсын хэмжээнд төрийн албан хаагч гадаадын иргэнтэй гэр бүл болсон эсвэл  гадаад хүүхэдтэй бол тэднийгээ өөрийнхөө улсын иргэн болгосны дараа  үүргээ гүйцэтгэх эрх нь нээгддэг. Манайд энэхүү бодлогыг хуульчлаад өгчих хэрэгтэй болчихоод байгаа юм.

Ингэж хуульчилснаар хэн нэгний эсрэг, хэн нэгнийг албан тушаалаас нь огцруулах гэсэн агуулгаар бус харин  Монгол төрөө,  Монгол улсдаа хүндэтгэлтэй хандая гэсэн агуулга юм.

Өнөөдөр хэн хүнгүй гадаад, эрлийз, хурлийз иргэнтэй гэр бүл болсон төрийн өндөр албан тушаалтанд эргэлзэж байгаа нь үнэн. Өөрөөр хэлбэл төрийн өндөр албан тушаалтан нь гадаадын иргэн  эхнэр хүүхдээ Монголын харьяат болгож чадахгүй бол Монголын төлөө зүтгэнэ гэдэгт хүн бүр эргэлзэж байгаа. Үүнээс болж хардлага төрөх нь гарцаагүй.  

Үгүй бол бид саяхны түүхээ давтахад ойрхон байна.  Социализмын үед сайд нарын зөвлөлийн олонх нь орос эхнэртэй байсан.  Тэр үед ямар байсныг  эмээ өвөө, аав ээж нар маань хэлээд өгчихнө.

Төрийн өндөр албан тушаалтан бол жирийн иргэн биш  бөгөөд үг, үйлдэл бүртээ хянамгай хандаж өөрсдөө үлгэр жишээ үзүүлж, төрдөө хоёргүй сэтгэлээр  зүтгэдэг байх ёстойг анхаарууштай.

А.Баярмаа