Жиргээчид  нийслэлчүүдийн төлөө өвлийн хүйтэн, агаарын бохирдолтой үед ажлаа хийж байдаг ТҮК-ийн ажилчид, замын цагдаа нар  маск, сүү, халуун чацаргана  өнөөдөр тараасан.   Бүх нийтийн төлөө өөрийнхөө эрүүл мэндийг гаргуунд нь гаргадаг  замын цагдаа, ТҮК-ийн ажилчид  жиргээчид, оюутнуудын  энэхүү аянд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.  Энэхүү аяны зургуудаас хүргэе.