Яг түүн шиг шоуны шилдэг оролцогч А.Хишигдалай "Алтжин” брендийн нүүр царай боллоо. Алтжин брендийг үүсгэн байгуулагч акуа мисс Б.Уянга Монголд анх удаа усны фитнесийг дэлгэрүүлсэн бол энэ удаа усны хувцасны бренд гаргалаа. Харин тус брендийн загварын цуглуулгийг танилцуулах үйл ажиллагаа энэ сарын 30-ны үдэш болох гэнэ. Урилгаар дуучин А.Хишигдалай оролцож ая дуугаа өргөнө. Түүгээр ч  зогсохгүй А.Хишигдалай мэргэжлээ огцом өөрчилж загварын акулуудаас  дутахааргүй халуухан зураг авахуулжээ.