Засгийн газрын долдугаар сарын 4-ны өдрийн хуралдаанаар бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох, хүүхдийн мөнгөө аваагүй хүүхдүүдэд  нөхөж олгох шийдвэрийг гаргасан.

Өмнө нь өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд үндэслэн зарим хүүхдийн тэтгэмжийг 2019 онд олгохоор байсан ч Засгийн газраас төсвийн өсөлттэй холбогдуулан ийнхүү олгохоор болсноо мэдэгдсэн.

Тэгвэл өчигдрөөс эхлэн хүүхдийн мөнгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээ. Харин та хүүхдийн мөнгө дансанд орсон эсэхийг ЭНД дарж шалгах боломжтой юм.