Сайн байна уу намайг Э гэдэг би одоо 29 настай. Амьдрал минь нэг л болж өгөхгүй юм. Та бүхэн зөвлөгөө өгөөч. Би нэг залуутай 2 жилийн танилцаж үерхэж эхэлсэн юм. Эхэндээ бүх зүйл сайхан байсан. Яг л кинон дээр гардаг шиг. Гэтэл энэ байдал удаан үргэлжилсэнгүй ээ. Нэг л өдөр тэр өмнө нь амьдралтай байсан одоо хүүхэдтэй тэр нь өөр дээр нь байдаг гэдгээ хэлсэн. Хэсэг бодосоны эцэст бас тэр хүн гуйсны эцэст би хүүхэдтэй ч гэсэн хамт амьдрахаар шийдсэн юм. Ээж аавдаа хэлсэн. Тэр 2 маань ч дэмжиж тусад маань гаргасан.

Тусдаа гарсаны дараа хүүхдийн ээж нь хүүхдээ хойд эхийн гар харуулахгүй гээд аваад явсан. Нөхөр маань хүүхдээ санаад салсан эхнэртэйгээ байнга холбогддог болсон. Тэрнээс болж бөөн хэрүүл үүснэ. Гэтэл хүүхэдтэй нь уулзуулахгүй гэх тусам нөхөр маань надад худлаа хэлж эхэлсэн. Салсан эхнэртээ өөрийгөө салсан одоо гэртээ ирсэн гэж хэлээд хүүхдээ авсан байсан. Тэгээд л амьдрал минь ганцхан 7 хоногийн дотор орвонгоороо эргэсэн. Бас бид 2 жил хамт байсан мөртлөө би хүүхэдтэй болж чадаагүй. Тэгээд намайг хүүхэд гаргаж чаддаггүй гэж доромжлох болсон. Хүнд үзүүлэхээр эрүүл зүгээр хүүхэд гарна гэх юм. Тэрнээс хойш бид 2 үргэжл муудалцах болсон. Энэ хэрүүлд сүүлдээ хадам аав ээж ч оролцох болсон. Тэгээд нэг л сонин харилцаатай хэсэг явсаны дараа тэр маань яваад өгсөн.

Надаас залхаж байна лайтай байна чи л салаад яваад өг гэдэг болсон. Нөгөө салсан эхнэр нь ч гэсэн залгаж чи л биш бол өөр хэнтэй ч уулзаж болно. Чамаас бусад хүүхэнтэй хэнтэй ч сууж болно тэгвэл хүүхдээ өгнө гэсэн тэрнээс хойш ер нь л надтай холбоогүй болж ор мөргүй арилсан даа. Утасны дугааруудаа сольж надаас зугтаж эхэлсэн. Эхэндээ би их араас нь явсан. Амьдралаа авч үлдэх гэж хэрэндээ л хичээсээн. Сүүлд нь би аргаа бараад бөөд үзүүлтэл бид 2-ыг салгах гэж 2 талын гэрийнхэн маань шашны үйл хийсэн байсан.

Би өөрийгөө л муухай ааштай хардаж сэрдээд амьдралаа бусниуллаа гээд бодож явтал хадам ээж миний ээж хүртэл 2-уулаа хүнээр юм хийлгүүлсэн гэж хэлсэн. Одоо би яах вэ? Энэ хүн эргэж ирэх болов уу? Би эргэж ирүүлэх гэж дом хийлгэсэн хэдий ч одоо болтол мэдэгдээгүй л байна. Бөө дээр очиж засал ном хийлгээд эргэж ирдэг болов уу? Та бүхэн юу гэж бодож байна. Бас түүнийг дахиад эмэгтэйтэй болсон байна гэж хэлсэн. Би итгэж чадахгүй л явна. Салаад 10 хоносоны дараа нэг л удаа яаж байна гэж залгасан тэрнээс хойш дахин залгаагүй. Би өдөр болгон ирнэ одоо ороод ирнэ гэрийн минь гадаа ирчихсэн байна гэж бодож хүлээдэг. Эргэж ирэх болов уу юу гэж бодож байна?