Надад багаасаа нийлсэн таван найз байдаг.  Дөрөв нь эрэгтэй, нэг нь эмэгтэй. Амьдрал дээр гараад гэр бүлийн найзууд. Баяр ёслолоор цуг баярладаг, амралт зугаалгаар хамт явдаг, асуудал гарахаар бөөндөө шийдэж өгдөг ер нь л хамаатнуудаас илүү дотно байдаг.

Сүүлийн үед нэг найзыг маань эхнэр нь хуураад байгаа бололтой.  Сар гарангийн өмнө нөхөртэйгөө Зайсан  дээр явж байхад нэг залуутай хөтлөлцөөд явж байсан. Хүүгээ парк дээр тоглуулж байсан чинь бас л тэр залуутайгаа явж байсан. Өчигдөр гэрийнхэнтэйгээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд явж байсан чинь нөгөө залуутайгаа  дугуй унаад явж байсан.  Намайг харсан үгүйг нь мэдэхгүй байна. Гэхдээ л гэр бүлтэй байж хамаагүй тэгж явахаас санаа зовмоор юм.

Арай манай найзыг хуураад байгаа юм биш байгаа? нэг л сэжигтэй байсан даа. Энийг одоо найздаа хэлэх үү болих уу?  Би нөхөртөө ч хэлээгүй л дээ. Эр эмийн хооронд илжиг жороолчих юм болов уу? Нөгөө нийлдэг найзууддаа ч хэлж байгаагүй.