Монгол Улсын 2014 оны төсвийн хуулинд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийт 1.044.310.310,6 мянган төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгохоор төсөвлөсөн байна.

        Ингэснээр ирэх онд ахмад настанд зориулан 802.345.928.7 мянган төгрөг төсөвт суулгаснаар халамжийн тэтгэвэрт 4.475.5, ахмад настнуудад хөнгөлөлт үзүүлэхэд 17.882.3, ахмад настнуудын нийтийн тээврийн хөнгөлөлтөд 17.561.5, ахмад дайчдад олгох тэтгэмж 3.396.8, алдар цолтой ахмадуудад олгох хөнгөлөлт 2.983.2, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 1.853.6, Монголын ахмадын холбоонд 1.318.0, нийгмийн даатгалын сангаас олгох өндөр настны тэтгэвэрт 752.874.7 төгрөг олгох юм байна. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан 242.964.381.9 мянган төгрөг төсөвлөжээ. Үүнээс халамжийн тэтгэвэрт 80.683.6, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хөнгөлөлт болон тэтгэмж олгоход 14.306.5, хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийтийн тээврийн хөнгөлөлтөд 5.501.1, 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн тэтгэмжид 11.989.0, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ЭМД-ийн шимтгэлд 454.1, нийгмийн даатгалын сангаас олгох тахир дутуугийн тэтгэвэрт 130.029.7 сая төгрөгийг тус тус олгох юм байна.