МАН-ын бүлэг хуралдаж, УИХ дахь МАН-ын бүлгийн даргаа сонголоо бүлгийн шинэ даргаа сонголоо. Өнөө өглөө хуралдсан Удирдах зөвлөл хуралдаанаар Бүлгийн даргад Су.Батболд, С.Бямбацогт, Ж.Энхбаяр нарын нэр дэвшиж саналыг нууцаар хураахад С.Бямбацогт, Ж.Энхбаяр  нар олонхийн санал авсан аваад байсан юм.

Хурлаар Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлсэн Ж.Энхбаяр, С.Бямбацогт хоёрын хэнийг сонгох асуудлыг хэлэлцэж, санал хураахад, олонхийн саналаар С.Бямбацогт сонгогдлоо.
 

Сандагийн БЯМБАЦОГТ

Монгол Улсын Их Хурлын гишүүн

Боловсрол:

     - 1992 онд Ховд аймгийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль,

     - 1998 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгсөж, 

     - 2005 онд Голландын Мастрихтын Их сургуулийг Бизнесийн удирдлагын магистер зэрэг хамгаалсан.

Ажилсан байдал:

     - 1998-2000 онд “Ховдын өргөө” ХХК-ийн ерөнхий захирал,

     - 2000- 2006 онд “Нью прогресс” ХХК-ийн захирал,

    - 2006-2008 онд “Нью прогресс” группын ТУЗ-ийн дарга,

    - 2008 онд “Нью прогресс” группын Ерөнхийлөгч, МАХН-ын Бага хурлын гишүүн,

    - 2006-2008 онд Монголын ардчилсан социалист оюутны холбооны Ерөнхийлөгч, Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байсан.

     - 2008 оноос эхлэн Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

 Гадаад хэл: Англи

 Шагнал:

     -  2001 онд  Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль,

     -  2005 онд Монголын үндэсний олимпын хорооны “Алтан од” одон,

     -  2005 онд Үйлдвэр, худалдааны тэргүүний ажилтан,

     -  2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль,

    -  2008 онд Алтан гадас одонгоор тус тус шагнагдсан.

Х.Даваа