Дөнгөж 21 настай найз бүсгүйгээ хоёр өдрийн турш зодож гэмтээн амь насыг хөнөөсөн жигшүүрт хэргийн дуулиан үргэлжилсээр байна. Өчигдөрхөн сэжигтэн гэх н.Алтанхүүгийн зураг цахим мэдээллийн сайтуудаар цацагдаж, түүнийг эрэн сурвалжилж байгаа гэх мэдээлэл ч гараад байгаа билээ.

Тэгвэл энэ хэрэг дээр хүний эрхийн хуульч М.Ичинноров ажиллаж эхэлсэн байна. Тэрээр өөрийн фэйсбүүк хуудсаар дамдуулан "Охины ээжтэй нь холбогдлоо. Уйлаад л байна хөөрхий. Хөдөө байгаа юм байна. Бид энэ хүмүүсийн төлөө чадахаасаа чадахгүй хүртлээ явна. Бидэнтэй олон ээжүүд, аавууд нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Бидний охин үр хүүхэд ийм тамлал зовлон амсдаггүй нийгмийг бүтээхийн төлөө бид зүтгэнэ. Ярина. Бичнэ. Ухуулна. Тэмцэнэ" гэж бичжээ.