Монголын сэтгүүл зүйд сүүлийн үед орж ирсэн Монгол HD телевиз эрүүл саруул сэтгүүл зүйд өрсөлдөх оройн дээд уриатай ч бизнесийн байгууллагын хувьд нэгэн явуургүй зүйл хийсэн нь бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгэхийн зэрэгцээ ард түмний дунд ч шуугиан тарьж байна.

Учир нь тус телевиз нь дэлхийд алдартай “McDonalds”-ын салбарыг Монголд оруулж ирэх мэдээлэл цацаж, мөн үүнийгээ мэдээллийн хэрэгслээр цацуулсан. Цацуулсныхаа дараа сэтгүүл зүйд мөр зэрэгцэн яваа нөхдөө доромжилсон гээд дурдаад байвал олон зүйл байна. Нэг талаасаа бизнесийн төрөл бүрийн арга байдгийн нэгийг хэрэглэх гэж оролдсоныг тэгтлээ буруутгах бас л хэцүү. Яагаад гэхээр тэдэнд энэ нь эсрэгээр нөлөөлөх учраас эргээд бөхөөхөн чөдөр тушаагаа бэлдлээ л гэсэн үг. Нөгөө талаас үүнийхээ төлөө хууль ёсоор хариуцлага үүрээд байхгүй л дээ. Харин жижигхэн улсад багталцахгүй олон мэдээллийн байгууллага дунд үйл ажиллагаа явуулж байгаагийн хувьд өөрсдөдөө л гай удав бололтой. Аливаа хэвлэл мэдээллийн байгууллагад бизнесийн байгууллагаас ирүүлсэн мэдээ мэдээлэл нь тухайн байгууллагын хяналтын дор нийтлэгддэг гэдгийг хэн бүхэн мэднэ. Тодотгож хэлбэл, бизнесийн байгууллага өөрөө мэдээллээ бэлдэж ирүүлдэг. Түүнд хувь сэтгүүлч ямар нэг агуулгын засвар хийх эрхгүй байдаг. Гэтэл эрүүл сэтгүүл зүйн төлөө урагшаа уриатай Монгол HD телевиз нь ийнхүү мөр зэрэгцэн яваа нөхдөө ард түмний дунд нэр хүндийг нь унагах зүйл хийлээ. Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага нь бусдынхаа ажилд хэл амаа дүрж, тэр тусмаа бизнесийнх нь үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох нь хэзээ ч зүйд нийцэгүй. Яахав “Гацуурт” компанийн тухай мэдээллийг хувь сэтгүүлч нийтэлсэн бол алдаа оноог нь нягтлах эрх бол бий. Тэрчлэн “Гацуурт”-ын босс Л.Чинбат татвараас зайлсхийжээ”, “Гацуурт”-ын Л.Чинбат бусадтай хуйвалдан тендер авчээ” гэх мэт мэдээлэл байсан бол шалгаж нотлох оролдлого хийж болох юм. Гэтэл цэвэр бизнесийн салбар нь цаанаасаа бэлтгэж ирүүлсэн мэдээллээ эргээд буруу зөвийг нь ялгах, бусдыг буруутган гүтгэх гэдэг яавч эрүүл сэтгүүл зүй биш. Монгол HD нь хэдийгээр арилжааны байгууллага хэдий ч дөрөв дэх засаглал гэж том армийн нэгэн өчүүхэн хэсэг гэдгээ мартсан нь аюултай. Тэр тусмаа “хэвлэл мэдээллийн баатар” Л.Чинбат гэдэг эзэнтэйгээ мартаж болохгүй. Сайн муугийн дунд хутгалдаж явдаг бизнесмэн эзэнтэйгээ хэрхэвч мартаж болохгүй. Эсвэл Л.Чинбат нь өөрөө ийм зүйл сэдсэн хэрэг үү. Юутай ч Монгол HD телевиз, Л.Чинбат өөрөө өөртөө мэх хийчихлээ. 
 

Т.Энх