Энэ удаагийн “Mobile news”-ээр монголын мянга мянган гишүүд дэмжигчдийн саналаар төрийн түшээ болон сонгогдож улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө зүтгэж яваа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай холбогдож Н.Номтойбаярын нууц хүү том эр болжээ гэх мэдээллийн тодруулгыг авсан юм.

Сүүлийн үед шар мэдээллийн сайтуудаар түүнийг 17-н насандаа өөрөөсөө эгчмэд бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоо үүсгэж, нэгэн дээвэр дор амьдарч байхдаа хүүтэй болж Мөнгөншагай хэмээх нэр хайрлаж явсан гэсэн мэдээлэл тарах болжээ. Түүгээр ч барахгүй эцэг хүний үүргээсээ татгалзаж, өөрийнхөө хүүг Нямтайшир овогтой болгон аавдаа даатгаж үлдээсэн нь өдгөө эрийн цээнд хүрч, эр бяр суусан том залуу болсон гэх мэдээлэл юм.

Гэвч Н.Номтойбаяр дээрхи мэдээллийг эрс няцаасан бөгөөд “Би ард түмнийхээ итгэлийг дааж олон зүйлийг хийж бүтээх гээд ажиллаж явна, Ер нь тэгээд танай сайтаар дамжуулаад миний талаархи худал мэдээлэл зохиож бичдэг сэтгүүлчдэд хандаж хэлэхэд, худал зүйл ярьж бичиж нэр хүндэд минь халдахгүй байхыг хүсч байна. Мөн хэн нэгэнтэй холбож битгий бичээд байгаач ээ. Тэгж худал бичих болгонд чинь надтай ямар ч хамааралгүй хирнээ холбогдож бичүүлсэн хүмүүс нь хохироод байгаад харамсаж байна. Өнгөрсөн  хэддүгээр сард ч билээ дээ бас л огт танихгүй хүүхэнтэй холбоод бичсэн байсан нь тэр хүүхний амьдралд тодорхой хэмжээний хохирол учруулсан талаар ярьж байсан гэлээ.


Бэлтгэсэн. Э.Цэнд-Аюуш