Тэртээ 1979 оны нэгдүгээр сарын 29-нд 16 настай Бренда Спенсер хэмээх охин хичээлдээ явж байсан найман хүүхдийг цонхоороо буудаж, шархтуулсан аймшигт хэрэг гарч дэлхий нийтийг айдаст автуулсан билээ

Азаар буудуулсан хүүхдүүдийг харсан хүмүүс түргэн тусламж болон цагдаа дуудсан гэдэг. Охиноос яагаад ингэх болсныг асуухад: “Надад нэгдэх өдөр огт таалагддагүй” хэмээжээ. Энэхүү аймшигт хэргээс сэдэвлэн “The Boomtown Rats” хамтлаг “Би Даваа гарагт дургуй” буюу “I Don’t Like Mondays” хэмээх дуугаа гаргасан байна.

Энэ нь сэтгэц, эмгэг судлалын ухаанд зан төрхийн эмгэг гэсэн бие даасан оноштойгоор эмчлэгдэх ёстой байдаг ч өвчин биш ажээ. Хүүхдийг хэт магтах, хэт дорой болгож өсгөх, өөртөө ямар ч итгэлгүй, зориггүй болгох нь бусдын дэргэд биеэ авч явах бэлтгэлгүй болгодог бөгөөд ийм аймшигт хэрэг хийх шалтгаан болсон байна.