Одоогоос 17 жилийн өмнө "Хувьсал" продакшний продюсер Г.Цоггэрэлийн санаачлагаар бичигдсэн МУСГЗ Ш.Гүрбазарын “Надаар тоглосон хайр зохиолыг Төрийн соёрхолт Найруулагч Н.Наранбаатар найруулан 2001 онд Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа анх удаа тавьж байсан билээ. Уг бүтээлийг давхардсан тоогоор 300 гаруй мянган хүн үзэж, тухайн үед залуусыг байлдан дагуулж байсан "Надаар тоглосон хайр" жүжгийн гол дүрд СТА Д.Ганцэцэг, СТА  Г.Амгаланбаатар, СТА С.Болд-Эрдэнэ нар тоглож үзэгчдэд хүргэж байсан бол эдүгээ 16 жилийн дараа тайзны уг бүтээл дэлгэцийн бүтээл болж байна.

“Надаар тоглосон хайр” дэлгэцийн бүтээлийг “ЭЛДЭВ-ОЧИР ФИЛМС, LINE Entertainment, WONDER WORKS ХХК  хамтран хийсэн бөгөөд үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод байгаа юм байна Надаар тоглосон хайр УСК-ны гол дүрүүдэд жүжигчин Б.Мишээл, Д.Бямбадорж, Д.Алтанцоож нар тоглосон. Харин киноны дууг дуучин Маралжингоо, Заммбалгарав нар амилуулсан юм. Ингээд удахгүй нээлтээ хийх  “Надаар тоглосон хайр” киноны  дууг хүргэж байна.