Энэ бол 20-р зууны алдартай зургуудын нэг "Сайган дахь цааз" юм. Өмнөд-Вьетнамын генерал Нгуен Нгок Лоан нь Хойд-Вьетнамын иргэнийг буудаж байгааг энэхүү зургандаа Эдди Адамс хэмээх зурагчин буулгасан юм. Удалгүй зургаа сонинд нийтэлсний дараа энэ генералын амьдрал жинхэнэ там болсон гэдгийг тийм ч олон хүн мэдэхгүй.

Хэдэн сарын дараа генерал шархдан,Австрали руу түүнийг эмчлэхээр авч явсан ч эмч нар өнөөх алдарт зурган дээр хүн буудаж байсан нөхөр байна хэмээн мэдэж, түүнийг эмчлэхээс татгалзсан байгаа юм. Ингээд эцэст нь мань эр өрөөсөн хөлөө тайруулжээ. Өмнөд-Вьетнам нь дайнд ялагдсаны дараа мань генерал АНУ-руу оргонол хүсэн татгалзсан хариу авсан ч яаж ийж байгаад тэнд очиж чадсан байна.

Америкт очоод Нгуен Нгок Лоан хоолны газар нээсэн ч удалгүй дампууран,түүгээр ч үл барам ханан дээр нь хүмүүс " Чамайг хэн гэдгийг чинь бид мэднэ шүү " хэмээн бичсэн байв. Нгуен Нгок Лоан генералыг нас барсны дараа зурагчин Эдди Адамс : " Энэ генерал хүнийг буугаар алсан бол би түүнийг аппаратаараа алсан юм" гэж ярьжээ. 


Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр хүн хэдий хүч чадалтай байсан ч цаг нь ирэхээр хийсэн хэргийнхээ үйлийг эдэлдэг. Тэр шийтгэх хэрэгсэл нь юу ч байж болно, микроб, элдэв өвчин, энэ тохиолдолд зургийн аппарат шийтгэжээ.

Орчуулсан. Ариунболд