Шорон гэдэг хаалттай ертөнцөд ч шударга дүрэм үйлчилдгийн нэг тод жишээ бол хүчингийн хэргээр хоригдож буй хоригдлуудыг бүх хүн дээрэлхэж, заримдаа хүчирхийлдэг тохиолдол юм. Тэгвэл Бразил улсад гарсан нэгэн аймшигтай хэрэг болон түүнийг үйлдсэн гэмт хэрэгтэнд тохиолдсон золгүй явдлыг өгүүлье.

Менезес Шавиер гэх энэ залууг харахад байдаг энгийн сайхан залуу харагдаж байгаа байх. Тэрээр жиу жицугийн ягаан бүстэй бөгөөд 25 настай ганц бие ээжтэй удаан хугацаанд үерхжээ. Харин нэгэн орой ээж нь яаралтай ажилтай болсон учраас 1 нас 11 сартай хүүгээ найз залуудаа үлдээгээд явжээ.

Удалгүй найз залуугаас нь дуудлага ирч, хүү нь орноос унасан гэж хэлжээ. Улмаар шууд эмнэлэг рүү явсан байна. Жаал хүү эмнэлэгт 2 хоног ухаангүй байсны эцэст нас баржээ. Хүүд орноос унасан шинж тэмдэг огт байсангүй. Харин биеийн өөр хэсгүүд нь бэртэж гэмтсэн байлаа.

Хүүгийн шулуун гэдэс, анус урагдаж язарсан байлаа. Орноос унахад тэдгээр хэсэгт ямар ч гэмтэл учрахгүй. Цагдаа нар тус хэргийг санамсаргүй осол биш байсан хэмээн сэжиглэж, мөрдлөг явуулж эхлэв. Шавиер ч гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр ор сураггүй алга болов.

Шавиераас эхлээд мэдүүлэг авахаар цагдаагийн хэлтэст дуудсан ч тэрээр ирсэнгүй. Энэ нь таамгийг улам бүр баталгаажуулж байв. Хэдэн өдөр ор сураггүй алга болсны эцэст хотын захаас түүнийг баривчлав. Түүнээс мэдүүлэг авах гэсэн ч тэр мэдүүлэг өгөхөөс татгалзжээ. Шавиерыг түр саатуулах байранд авчирч хорив. Түүний ойр дотны хүмүүс Шавиерыг тийм бузар хэрэг үйлдсэн гэдэгт итгэхгүй байгаа гэдгээ хэлцгээж байлаа. Шавиер болон хүүгийн ээж хамтдаа амьдраад 4 сар болоод байсан юм.

Тус хотын иргэд эсэргүүцлээ илэрхийлж, Шавиерт цаазын ял оноох ёстой хэмээн жагсаал хийв. Жагсаалд оролцогсдын тоо нэмэгдсээр байлаа. Бразилын шорон бол хууль үйлчилдэггүй газар. Тэнд харуулууд биш бүлгийн толгойлогчид бүхнийг захирна. Харуул болон хоригдлуудын тоо хэт их зөрүүтэйгээс болж бүхнийг хянах боломж бараг байдаггүй. Ялангуяа гяндан дотор юу болж байгааг хэн ч мэдэх аргагүй.

Шавиерыг шоронд хүргэгдэж ирэхэд тэндхийн хоригдлууд бүгдийг мэдсэн байлаа. 20 хоригдол Шавиерыг тамлаж, хүчинджээ. Эмнэлэгт хэд хоног эмчлүүлээд дахин шоронгийн өрөөндөө ороход дахиад хүчинджээ. Тэндхийн хоригдлууд хүүхдийг хүчирхийлэгчид ямар ч өршөөл үзүүлж болохгүй гэсэн бат итгэлтэй байжээ. Түүний анус урагдаж, доогуураа цус алдах болжээ.

Арга буюу түүнийг өөр шорон руу шилжүүлжээ. Гэхдээ энэ удаад түүний аюулгүй байдлыг хангах үүднээс шилжүүлсэн шоронг нууцалжээ. Түүнд 22 жилийн хорих ял оноосон юм.