2017 оны 9-р сарын 18-ны Даваа гарагт Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 42 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаа. 

Тухайн өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 383 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын шинжтэй 283 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 1 хүний амь нас хохирч 16 хүн гэмтэж бэртсэнээс 4 хүүхэд бага насны хүүхэд байсан байна.

Бүртгэгдсэн осол, хэргийг гарсан хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигчийг мөргөж гэмтээсэн5осол, мөргөлдөх хэлбэрээр 7 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 2 осол тус тус бүртгэдсэнийг ЗЦА шалгаж байна.

Тухайлбал:

  1. ЧД-ийн нутаг Тасганы овооны уулзварын замд H.Grace маркийн автомашины жолооч О нь T.Prius маркийн Л жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 20 настайТ, 19 настайЭ, 35 настай Б, 31 настай Ж, 5 настай О, 48 настай П, 14 настай Ж нарын нийт 7 хүн гэмтсэн ослыг Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэст шалгаж байна.
  2. БГД-ийн нутагTBD андуудын урд замд амины T.Kluger маркийн автомашины жолооч А нь явган зорчигч, 69 настай эмэгтэй И мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарсан байн.