Сүхбаатарын талбай дүүрэн зочидтой ICT EXPO-2017 үйл ажиллагаа амжилттай зохиогдож өнөөдөр өндөрлөлөө. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхны бүтээн хөгжүүлсэн шинэ шинэлэг, дэвшилтэт, шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг шалгаруулах номинацийн “Шилдэг үйлчилгээ” төрөлд SMART HOME багц шалгарлаа.

СКАЙтел, СКАЙмедиа хослон ашигладаг хэрэглэгчдэд зориулсан Smart Home багцыг ашигласнаар гэр бүлийн гишүүн бүр 1GB дата, хоорондоо хязгааргүй ярьж, мессеж бичих эрхтэй болох ба өдөр бүр шинэ кино нэмэгддэг, 200 гаруй шилдэг кино сан бүхий Галерей үйлчилгээг гэр бүлээрээ хязгааргүй үзэх боломжтойгоороо онцлог юм. Үйлчилгээний тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авна уу.

Smart home үйлчилгээний хөгжилтэй, сонирхолтой видео сурталчилгааг ЭНДЭЭС үзээрэй.

Экспогийн ерөнхий ивээн тэтгэгчдийн нэгээр ажилласан СКАЙтел групп энэ жил өвөрмөц содон Пирамид бүүт байгуулан, хэрэглэгчдээ хүлээн авч, хэрэгцээт мэдээлэл өгөхийн зэрэгцээ сонирхолтой урамшууллуудаар бэлэг барьсан, хөл хөгжөөнтэй өдрүүд өнгөрлөө.