Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар нойтон цас орж, цочир хүйтэрч, салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2017 оны 09 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Говийн бүсийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 18-20 метр, бусад нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 6-11 хэм, говийн бүсийн нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 11-13 хэм дулаан байна.