Малчид, тариаланчидад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа  ихэнх нутгаар хур тунадас орохгүй,  өдөртөө бага зэрэг дулаарна.

2017 оны 09 дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр  үүлшинэ.Бусад нутгаар  багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 1-6 хэм , говийн бүсийн өмнөд  хэсгээр 15-20 хэм,Говийн бүсийн хойд хэсэг,Увс нуур болон  Их нууруудын хотгороор 8-13 хэм бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 4-6 хэм дулаан байна.