"Фантастик" продакшны залуусын шинэ уран бүтээл "Зүрхний хилэн" уран сайхны киноны  нээлт өчигдөр Хүннү молл төвд улаан хивсний ёслолоор эхэлсэн билээ. 

 

Үзэгч олны хоног тоолон хүлээсэн энэхүү ёслолын ажиллагаа "Жонон" хамтлагийн язгуур урлагийн тоглолтоор эхэлж, тус бүтээлд ажилласан бүхий л уран бүтээлчид улаан хивсээр алхаж, ирсэн зочдодоо хүндэтгэл үзүүллээ.

 

Манж Чин улсын дарлалд хэрхэн зовж, эмс охид, эцэг эхчүүдээ хүртэл доромжлуулж байсан тухай эмзэг сэдвийг хөндсөн уг киног залуучууд ихэд сонирхож байлаа.Савангийн дуурь голдуу гардаг, хямд төсөр аргаар кино хийдэг болсон өнөө үед ийм кино орчин цагийн эрчүүдэд нэгийг бодуулж, хоёрыг тунгаах боломж олгох ажээ. Манжийн дарлалд байх үед шилийн сайн эрчүүд гэгддэг хээрээр гэр, хэцээр дэр хийн, ноёд баячуудын адуу малыг ядарсан ардад тараан өгдөг байсан монгол эрчүүдийн хүн чанар нөхөрлөл эх оронд ямар хувь нэмрээ өгч байгааг өгүүлжээ.