Саяхан Ирина Сэндлэр хэмээх эмэгтэй 98 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Ирина Дэлхийн 2-р дайны үед Варшавын хорих лагерт сантехникч- гагнуурчины үүрэг гүйцэтгэдэг байжээ. Түүнд үүнийг хийх "далд шалтгаан" байсан юм. Тэрээр багажныхаа цүнхний ёроолд хорих лагераас хүүхэд авч гардаг байв. Мөн жижиг ачааны тэрэгнийхээ хойно хүүдийтэй, тэндээ арай томоохон хүүхдүүдийг суулгадаг байж. Хаалгаар оруулж гаргах харуулын дэргэдүүр өнгөрөхдөө хуцуулж хүүхдүүдийн гаргаж болзошгүй чимээг нуухын тулд тэндээ бас нэг нохой авч явдаг. Цэргүүд мэдээж нохойтой зууралдахыг хүсэхгүй. Ирина энэ үйл хэргийнхээ явцад 2500 хүүхдийг хорих лагераас авч гарснаар тэдний амийг аварсан юм. Нэг удаа баригдаж фашистууд түүнийг харгислан зодож, хөл гарыг нь хугалсан боловч тэр амь гарч чадсан. Ирина өөрийн гаргаж авсан хүүхдүүдийн нэрсийг жагсаалт болгон тэмдэглэсэн ба тэмдэглэлээ шилэн саванд хийгээд байшингийнхаа хойд талын хашаанд модон дор хадгалдаг байж. Тэрээр дайн дууссаны дараа амьд үлдсэн байж болох эцэг эхчүүдийг нь олж гэр бүлүүдийг нэгтгэхийг хүсэн хайсан боловч ихэнх нь Хийн камерт амь алдсан байсан юм. Түүний тусалсан хүүхдүүд асрамжийн газруудад тараагдаж, зарим нь айлд өргөгдсөн байжээ. Ирина Сэндлэр, Нобелийн Энхийн шагналд нэр дэвшисэн боловч сонгогдоогүй. Түүний оронд Эл Гор - Дэлхийн дулаарлын талаарх слайд шоугаар авсан юм.