Хайрын дуу аялан чамтай зугаалах

Миний хотын гудамж

Зөөлөн салхиар намайг ивээх

Дандаа аз жаргалтай алханаа хэмээх “Хотын гудамж” дуугаараа олонд танигдсан “Madness” хамтлаг байгуулагдаад 20 жил болсон байна. Энэ оны эхээр 20 жилийнхээ ойн тоглолтоо фенүүдтэйгээ нижгэр тэмдэглэсэн билээ.

 

Ийнхүү 20 жилийн босгыг даваад байгаа Монголын рок поп ертөнцийн шилдгүүдийн нэг амьд хөгжмийн “Madness” хамтлагийнхан “City” хэмээх шинэхэн уран бүтээлээ үзэгч сонсогчиддоо хүргэж байна. Амьд хөгжим сонсох дуртай тэр дундаа “Madness”- д хамтлагийн дуунуудыг сонсох дуртай та бүхэн шинэ уран бүтээлээ хүлээн авна уу.