Сүүлийн өдрүүдэд хүчирхийлэлд өртсөн охидын аймшигт мэдээлэл нийгмийг сэртхийлгээд байгаа билээ. Тэгвэл судалгаагаар 8 хүүхдийн 1 нь хүчирхийлэлд өртсөн байдаг гэж тогтоогджээ. Иймд эцэг эхчүүд маань үр хүүхэддээ тавих хараа хяналтаа хэзээ ч сулруулж болохгүй гэдгийг баталж нэгэн охины бага насандаа хэд хэдэн хүчирхийлэгчийн хүчинд автсан тухайгаа бичиж үлдээснийг хүргэж байна. Энэ мэтчилэн нийгэмд ёс бусаар хүслээ хангах гэсэн гэмгүй мэт харагдах зүсээ хувиргасан хүмүүс цөөнгүй байгаа учир эцэг эхчүүд маань үр хүүхэддээ хүчирхийлэгчидийг хэрхэн таньж болох, хэрхэн биеэ хамгаалах зэрэг мэдэж байвал зохих мэдлэгийг багаас нь хэлж өгч байхыг зөвлөж байна. 

***

"Ойрын 2,3 хоног жаахан охидын тухай маш сэтгэл эмзэглүүлэм үйл явдалууд биднийг сэтрхийлэглээ. Тэгээд өөрт минь тохиосон хар бараан дурсамжуудаас олон ээж аав сануулга хүргэхийг хичээн би сийрүүлж байна. Би хамгийн анх 5 билүү 6 настай байхдаа танихгүй ахын бэлгийн хүчирхийлэлд өртөж байснаа бүдэг бадаг санадаг юм. Ээж минь тэр үед ээлжийн ажилтай байдаг байлаа. Аав минь өдрөөр ажилладаг байсан болохоор тэр үед дүү бид 2ыг хараад оройг өнгөрөөсөн юм. Аав хааяахан архи балгадаг байсан. Гэхдээ элдэв янзын аашгүй мөрөөрөө тохьтой хүн байсаан миний аав. Шөнө дунд унтаж байтал нэг хүн намайг оролдоод байгааг мэдрээд сэртэл нэг ах миний дотуур өмдийг тайлчихсан бэлэг эрхтнийг минь оролдож байсан, бас тэр ах энийг барь миний дүү гээд өнөөхөө хөдөлгөж байсныг би одоо тод санадаг. Аав минь аль хэдийнэ тасраад уначихсан. Би одоо цаашаа юу болсныг сайн санадаггүй. Ямар ч байсан оролдсоноос хэтрээгүй байсан. Ингээд энэ явдал өнгөрлөө. Гэхдээ би эрэгтэй хүнээс их айдаг болсон байсан. Ингээд 8 настай байхад минь бас нэг "бацаан" ах намайг оролдсон. Дүү бид 2ыг ээж аав 2уулаа ажилтай өдрөө 1 давхрын айлд үлдээгээд явдаг байсан юм. Тэр ах 10-р анги байсан байх. Ах нь дүүдээ чихэр өгье гээд өмдийг минь тайлуулаад өөрөө ч өмдөө тайлаад миний дээр гараад хөдөлж байсныг би бас л тод санадаг. Бас азаар гэх үү би охин хэвээрээ үлдсэн байсан. 3 билүү 4-р ангид байхад минь аавын талын их холын хамаатан манайд зочилж ирсэн юм. Гэхдээ тэр хүн ах биш өвөө гэхээр хүн байсан. Тэр үед эмээ маань манайд нэг жил өвөлжиж таарсан үе. Өдөр эмээг унтаж байхад намайг бас л оролдсон. Мөөмөө гарга гээд юу ч үгүй цээжийг минь долоож  өөрийнхийгөө барь гэж бариулж уруул амыг минь шүлсдэж байсан тэр дотор муухайрам дүр зургийг би бас л насан туршдаа цээжийндээ хадуулсан! Тэр өвөө надад чамайг өвтгөхгүй тэгэж болохгүй гэхдээ энэ бол зүгээр айх хэрэггүй. Хүнд хэлж болохгүй миний хүү гэж байсныг би мөн тод санадаг. Энэ азаар ганц удаагийн явдал байв. Ингээд би 6-р ангид ордог зун өвөө минь бурхан болж ээж аав дүүг минь аваад явлаа. Намайг аавын төрсөн ахынд орхисон. Би орон дээр зурагт үзээд хэвтэж байсаэ. Аавын төрсөн ах гал тогоонд хүмүүстэй архи ууж эгч ажилдаа явсан байсан. Архи ууж байсан хүмүүс ч явсан. Ах ирээд намайг оролдож эхэлсэн. Би юу ч хийж чадахгүй байснаа санадаг. Энэ удаад ямар нэг юм болсонгүй. Энэ явдлаас хойш би ахыг харахыг хүсдэггүй айдаг болсон. 8 билүү 9р ангид ордог зунаас хойш авга ах минь намайг тасралтгүй оролддог болсон. Ээж аав ажилдаа хэдийд явж хэдийд ирдэгийг мэддэг болохоор яг цагийг нь тааруулаад ирнэ. Эрэгтэй дүүг минь дэлгүүр гүйлгэчихнэ. Гэхдээ энэ үед би энэ юу болоод байгааг хангалттай ойлгох ухаан суусан байсан болохоор эсэргүүцэж чаддаг болсон байсан. Хаалга тогшоод ах байвал тайлдаггүй байсан. Хүн манай хаалгыг тогшоод нээхээр тэрнийх мөнүү энийх мөнүү гэж байх хооронд ороод ирнэ. Одоо бодоход дандаа 10 жилийн хүүхдүүд тэгэж асуудаг байсан ах л асуулгаж хаалга нээлгэдэг байсан байгаан. Ахыг орж ирэхэд нь 00-доо орж хаалгаа түгжээд таныг явахгүй бол би энд хашгирлаа гэж айлгана. Орж амжаагүй байхад бариад авбал гарыг нь хазна бм шууд хашгирлаа л гэж айлгадаг байсан. Аав ээждээ хэлнэ шэж ч хэлдэг байсан. Миний аавын цагаан сар бүрээр эртлэн очиж золгон хүндэлдэг төрсөн ах нь дүүгийнхээ амин хайртай ганц охин үрийг нь бузарлах гэж ингэж хичээдэг бузар нийгэм!  Би тийм том болтлоо хэнд ч юу ч хэлж чадахгүй эр болгоноор доромжлуулж сэтгэлдээ шарх нэмэн явсан учир нь би их аймхай өөртөө итгэлгүй байнга загнуулж хатуу хараа хяналттай өссөнийх байх гэж хааяа боддог. Ээж минь миний сайн сайхны л төлөө байсан байх. Байнга л зааж зааварлаж хичээл хий гэж загнаж болохгүй байна чадахгүй байна гэж чангалж өсгөсөн. Буруудсан зүйлгүй гэхдээ би жаахан байхдаа загнуулах болов уу зодуулчих болов уу энэ буруу юм болов уу л гэж өссөн. Тэрнийг дагаад араатан шиг эрсийн хэлж болохгүй гэдэг үг хэлж болохгүй юм байна л гэж ойлгуулж байсан байх. Том болоод авга ахыг оролдоход аав ээждээ хэлэх ёстой гэдгийг мэдэж байсан ч зориг хүрээгүй. Аав минь надад ямар хайртайг мэддэг болохоор уурандаа хүн алчихвал яана гэж айдаг байсан. Ийм хүн бус үйлдэл далд ч олон айдаг юм шүү! Цаас шиг цагаан ариухан үрсээ хайрлаж нандигнаарай!" ... 

Эх сурвалж: Seen.mn