Дуучин Дээгий ганц бие аавын амьдралдаа цэг тавьжээ. Тэрээр Балжинням, Дашням давхцсан энэ өдөр буюу 10-р сарын 22-нд “Хуримаа хийсэн” байна. Тун нууцлаг болсон хуримын гол дүр сүйт бүсгүйг М.Золжаргал гэдэг бөгөөд “Мюзик холл” сургуулийг дүүргэжээ. Мэргэжлийн жүжигчин, дуучин тэрээр “Наран мандах нутаг” ОАК-ны дууг амилуулж  байсан билээ. Харин үүнээс цаашхийг Балхаа гавьяатын тоглолтоос харж болох гэнэ. Учир нь Л.Балхжавын ая, яруу найрагч Д.Ган-Очирын шүлэг “Хайрын хурим” дууг дуучин Т.Дэлгэрмөрөн залуу дуучин М.Золжаргалын хамтаар дуулж олны хүртээл болгож байгаа нь энэ аж. Хоёр гавьяатын хамтын бүтээл болох “Хайрын дээд хань минь” дуу ахин бүтээгдэж хэсэгтээ л байлдан дагуулаад авсан юм. Харин энэ удаад залуу хосуудад зориулсан шинэ уран бүтээлдээ ийнхүү “Хуримаа хийж” тогложээ.