Бүгдэд нь энэ өдрийн мэнд. Би эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань ажил хийгээд жил гаран болж байна. Энэ хугацаанд өчнөөн л халамцуу согтуу гэртээ ирдэг боловоо. Заримдаа тасарчихсан ч ирнэ. Буудалд тасарсаныг нь ярих ч юм биш.

Өөрөө бол юу ч болоогүй л гэдэг. Энэ ч яахав эртний явдал л даа. Би уг нь уучилсан. Хамгийн сүүлд согтуу, хөл нь дэлхийгээ онохгүй ухаангүй ирснээс нь болж нилээн хэрүүл маргаан болж дууссан. Салах дээрээ ч туллаа. Даанч хүүхдүүдээ бодоод чадахгүй юм. Түүнээс хойш ийш тийш ажлаар явсан хойгуур нь хүүхдүүдтэйгээ сэтгэл тайван уужуу сайхан л байх юм. Эхнэрээ харахаар л стресс бухимдал төрөөд хүүхдүүдтэйгээ муухай харьцчих гээд, ааш зан эвдрэх гээд байдаг боллоо.

Ойртолгүй сар гаруй болж байна. Тэгтлээ үзэн ядаад байгаа юмуу гэхээр үгүй юм. Эвлэрчих юмсан, хуучин цаг шигээ сайхан байх юмсан гэж бодогдох л юм. Даанч.. Би яавал дээр вэ?