Түүний нэрийг уг нь Батжаргалын Баярмаа гэдэг. Гэвч түүнийг "Өгзөг Баярмаа" гэдгээр хүн бүр андахгүй мэдэх болжээ. Анх гурван жилийн өмнөөс фитнесээр хичээллэж эхэлсэн тэрээр сошиал орчинд "Өгзөг"-нийхөө зургаар үе үе гангарчихдаг нэгэн. Харин сүүлийн үед дан өгзөгнийхөө зургийг бус этгээд хэлбэрээр зургаа авхуулж буй нь олон хүний шүүмжлэлийг хүлээгээд байгаа юм. Харин энэ бүх шүүмжлэл түүнийг зогсоохгүй бололтой. Өчигдөрхөн постолсон түүний бас нэгэн бичлэг олон хүмүүсийг шоконд оруулжээ.