Ази тивд орших Гималайн нурууны ноён оргил Эверестын уул далайн түвшнээс дээш 8,848 метр өндөрт оршдог бөгөөд дэлхийн хамгийн өндөр уул хэмээн тооцогддог билээ. Дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн арван мянган уулчид Эверестын ноён оргилд гарахаар ирдэг ч цөөн тооны хэд нь уулнаас хэзээ ч бууж ирэлгүй үүрд тэндээ үлдсэн юм. 

"Ногоон гуталт" хэмээх энэхүү зураг хамгийн ихээр олны хүртээл болсон зураг юм. Энэтхэгийн тамирчин Цеванг Палжор Эверестын оргилд хүрэх аялалаа эхлүүлсэн ч аялалын үеэр хүчтэй цасан шуурга болсон байна. Палжор шуурганаас нуугдахын тулд нэгэн агуй олж тэндээ хорогдсон ч үүрд тэндээ үлдэнэ гэдгээ хэрхэн мэдэх билээ. Одоо тэрээр "Ногоон гуталт" нэрээрээ уулчидад үүрд дурсан санагдах болжээ. 

Жеоржи Маллори бол Эверестэд авиралт хийсэн анхны хүн байлаа. Гэвч тэрээр Эверестын оргилыг үзэж чадалгүй 1924 онд нас барсан бөгөөд түүний цогцосыг 1999 оныг хүртэл олж чадаагүй юм.

Германы авирагч Хэннилори 1976 онд  аялалдаа гарсан юм. Гэвч тэрээр хэзээ ч дахин сэрэхгүйгээр Эверестийн оройд үүрд үлджээ.

 

Шрияа Шах Клорфайн 2012 онд Эверестийн оргилд амжилттай гарч тэндээ 25 минутын турш амжилтаа тэмдэглэсэн байна. Гэвч тэрээр Эверестээс уруудахдаа хүчилтөрөгчөө алдаж нас баржээ. Түүний цогцос Канад улсын төрийн далбайн хамт Эверестийн оргилоос  300метрийн зайд олдсон байна.  

 

Эх сурвалж: SEEN.MN