Гарсан даруйдаа үзэгчидээс өндөр үнэлгээ аваад байгаа "Шарк танк" нэвтрүүлгийн шүүгч Г.Амартүвшины оймсны сонголт залууст их л таалагдаж буй бололтой. Нэвтрүүлэг болгонд костюм пиджакн дээр өнгө өнгийн урт түрийтэй оймс өмссөн нь түүнийг их л содон харагдуулдаг. Энэ талаар зарим нэгэн сошиал хэрэглэгчид "Таны оймс их олон хүнд таалагдаж сонирхлыг нь татаж байх шиг байна шүү", "Нэвтрүүлгийг үзэх дуртай ихэвчлэн ямар оймс өмссөн байна гээд л харах гэж үздэг" зэргээр хошигноод авчээ.  Нэвтрүүлгийн шүүгч Г.Амартүвшин "Хас" банкны захирлаар 2014 оноос хойш ажиллаж байгаа юм байна. Тэрээр Бельги улсын Брюссель хотын Европын Их сургуульд бакалаврын зэргээ дүүргэж, Харвардын бизнесийн сургуульд сурч магистерийн дипломоо гардан авчээ. 

Эх сурвалж: Seen.mn