"Чингис хаан" нам нэртэй улс төрийн нам улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргасныг  Улсын Дээд шүүх 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцжээ. Улмаар улс төрийн намын тухай хуульд намыг  хүний нэрээр нэрлэхийг хориглосон байдаг тул Улсын Дээд шүүх "Чингис хаан" намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзжээ.

Мөн "Чингис хаан" намыг байгуулагчид нь намын дүрэм хуульд харшилсан заалттай, намын гишүүдийн тоо хуульд заасан хэмжээнд хүрээгүй, нам байгуулах хурлын ажиллагаа зөрчилтэй зэрэг байдал нь уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл болжээ.