Ерөөсөө төмөр зам тавихаа больё Монголын төмөр зам гэж ёстой хэрүүлийн алим болоод байна. Хэрүүлийн алим ч гэж дээ хэдэн олигархиудын эрх ашиг л зөрчилдөөд байна.

Хэн нь Монголын хамгийн баян хүн болох вэ гэдэг л энэ төмөр замаас хамаараад байгаа юм. Өргөн цариг төмөр зам тавьбил нэг хэсэг нь монголын хамгийн баян хүмүүс болно. Яагаад гэвэл бүх нүүрсийг зараад л дуусгана гэсэн үг. Нарийн цариг тавьбил тэр хэсэг хүн монголын хамгийн баян хүн болно. Бүх нүүрсээ хятад руу зараад л дуусгана.

Үнэнийг хэлэхэд Монголын төмөр замын маргааны цаана Монголын 10 тэрбумтны л эрх ашиг нуугдаж байгаа шүү дээ. Өөр хэний ч биш.

Өнөөдрийн энэ олигархижсан нийгэмд юу ч хийгээд хэрэггүй. Хийх юм юу вэ гэвэл олигархиудыг төрөөс зайлуулж цэвэрлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол юу ч барьсан, юу ч бүтээсэн олигархиудын халаасанд, аманд нь орно шүү дээ. Тиймээс л бид одоо төмөр зам тавих шаардлагагүй болоод байна.

Баахан хулгайч луйварчид төрд байгаа учраас Монголыг тэд нүүрс, алт, мөнгө л гэж харж байна. Тэд зав л гарвал хулгай хийж, завсар гарвал гадаадынхантай хуйвалдаад байгаа учраас тэдэнд найдах ямар ч арга алга.

Тиймээс юу түрүүнд төрд байгаа олигархиудыг зайлуулж дараа нь бүтээн байгуулалтаа тавих хэрэгтэй. Тэр сайхан төмөр замаа ч тавих хэрэгтэй.