Монголын яруу найргийн ертөнцөд Сэтгүүлч яруу найрагч Б.Дэлгэрцэцэгийн  “247 Хайрын шүлэг” нэртэй хайрын  шүлгийн шинэхэн ном мэндэллээ.

2017-11-11 ны өдөр “Xүннү молл” төвд тус номын баяр болсон бөгөөд  Монгол уламжлалаа даган МУСТА Наранцогт Морин хуурч Дамдин нарын  уртын дууны шуранхайгаар эхэлж МУСТА Түмэн-Өлзий, МУСТА Чинбаяр, Дуучин Нямдаваа нар Сэтгүүлч яруу найрагч Б.Дэлгэрцэцэгийн  шүлэгээр бүтсэн дуунуудыг амилуулан дуулж, жүжигчин н.Мөнхболд, Б.Ариунзул нар түүний зохиосон богино өгүүллэгийг уншиж ирсэн зочдын мэлмий сонорыг мялаасан юм.

Мөн номын баярт ирсэн зочдоос 3 азтан тодруулсанаас супер азтан “Итгэлт хамба Улан-Үдэ” үнэгүй аялах эрх хожсон сайхан баяр боллоо.

Номын цагаан буян дэргэрэх болтугай.