Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
Наран ургах, шингэх: 08.06-17.17
Барилдлага: Хотол чуулган 
Шүтэн барилдлага: Төрөхүй 
Суудал: Огторгуй
Аргын тооллын 11 сарын 16, Бархасвадь гараг. Билгийн тооллын 28, Тэргүүн дагуул одтой, улаагчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 06 минутад мандан, 17 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.