Дэлхийн эдийн засгийн чуулганы тайланд жуулчдад хамгийн нөхөрсөг бус ханддаг орнуудыг жагсаажээ. “Аялал жуулчлалын өрсөлдөх чадвар 2013 тайлан” нийт 140 орныг аялал жуулчлалаа цаашид хөгжүүлэх чадвар, хүмүүсийг татах онцгой чанаруудаар нь уралдуулжээ.

Йемен, Руанда, Арабын нэгдсэн Эмират, болон Киви шувууны орныг гаднын гийчид хамгийн зочломтгой улс гэж үнэлжээ. Аялал жуулчлалын акул орнуудын нэгд зүй ёсоор тооцогддог Австрали улсын хувьд тус жагсаалтад Киви хөршөө /Шинэ Зеланд/ урдаа гишгүүлсэн байна

Тус судалгаанд олон нийтэд нээлттэй мэдээллийн эх сурвалжууд болон олон улсын аялал жуулчлалын байгууллага, мэргэжилтнүүдийг хамруулсан байна. Тайланд “Гадаадын жуулчдад хандах тус улсын ард иргэдийн хандлагыг” шинжилж 1-7 оноогоор дүгнэжээ. Долоон оноо нь хамгийн зочломтгой орон гэсэн үг бол нэг оноо нь эсрэгээрээ аж.

Уг судалгаагаар Исланд улс хамгийн “зан сайтай” орноор шалгарсан бол Боливи улс хамгийн бага буюу 4.1 оноогоор хамгийн зочломтгой бус орноор тодорчээ. Боливи улсын араас Венесуэль, Орос, Кувейт, Латви, Иран хамгийн “зан муутай” орон гэх тодотгол авчээ. Монгол Улсын хувьд 5.5 оноогоор жагсаалтын сүүл мушгисан 10 оронд багтаж, 131 дүгээр байрт буюу “баян ходоод” орнуудын нэгд оржээ.


Жуулчдад хандах хүн амын хандлага

ТОП 10


1.    Исланд 6.8
2.    Шинэ Зеланд 6.8
3.    Морокко 6.7
4.    Македон 6.7
5.    Австри 6.7
6.    Сенегал 6.7
7.    Португаль 6.6
8.    Босни Герцеговин 6.6
9.    Ирланд 6.6
10.    Буркина Фасо

Жуулчдад хандах хүн амын хандлага  

Сүүлийн 10

140.Боливи 4.1
139.Венесуэль 4.5
138.ОХУ 5.0
137.Кувейт 5.2
136. Латви 5.2
135. Иран 5.2
134. Пакистан 5.3
133 Словак 5.5
132. Болгар 5.5
131 Монгол 5.5
 

 

Б.Энхцэцэг