Статистик мэдээнээс үзвэл япончууд харьцангуй урт насалдаг байна. Тэдний дундаж нас 87. Түүнээс гадна япон хүүхнүүд дэлхийн хамгийн гуалиг хүүхнүүд гэж алдаршжээ. Тэд яагаад таргалдаггүй юм бол? Лав 10 шалтгааныг дурдаж болно.

  1. Хамгийн гол бөгөөд үндсэн шалтгаан нь хоол хүнс. Япончууд загас, далайн замаг, буурцагт ургамал, цагаан будаа, жимс, ногоон цайг ихээр хэрэглэдэг. Калори ихтэй, хор урхагтай бүтээгдэхүүн огт байхгүй байгааг анзаарсан байх.
  2. Загасны махыг өдөр тутам хэрэглэснээр бие организм нь омега- 3 хэмээх тосны хүчлээр баяждаг. Энэ нь арьс эрүүл, өнгөлөг, залуу байхад ихээхэн нөлөөлдөг аж. Далайн гаралтай хүнснээс гадна япончууд брокколи, цэцэгт, кале, өнгөт, брюссель зэрэг олон төрлийн байцайг ихээр хэрэглэдэг.
  3. Япончууд хуучирч удсан хоол хүнс огт иддэггүй. Зарим хүнсний бүтээгдэхүүний ашиглалтын хугацаа өдрөөр биш цагаар хэмжигддэг.
  4. Хоол хүнсийг маш бага порцтойгоор хэрэглэдэг. Ер нь хоол идэх нь нэг ёсны “ариун зан үйл”. Хоолыг бага багаар амандаа хийж, сайтар зажилж иднэ. Аяга таваг нь десертний таваг шиг жижиг.

Ширээн дээрх хоолонд тодорхой шаардлага тавигдана:

– Хоол хүнс шинэхэн байх

– Чимэглэл багатай

– Хүнсний бүтээгдэхүүний байгалийн гоо үзэмжийг гаргаж өгсөн байх

– Хоол бүр тус тусдаа тавигдсан байх, хэзээ ч нэг таваг дээр хольж тавихгүй

– Хоолыг их ихээр хийхгүй

– Аяга, тавгийг дүүртэл хийхгүй

  1. Аль болох хялбархан шингэх аргаар хоолыг бэлддэг. Чанаж, шарж, жигнэж, хуурч болох ч бэлтгэх сав суулга нь гайхалтай зохицсон байдаг. Төрөл бүрийн ашигт ургамлын тос, бульоныг хэрэглэнэ. Хоол идсэний дараа ходоод гэдсэнд хүндрэл учрах ёсгүй. Хамгийн гол нь хэтрүүлж зооглоно гэж огт байхгүй!
  2. Цагаан будаа бол япончуудын хувьд талх л гэсэн үг. Бүх хоолыг дагалдана. Цагаан будааг тусгай аргаар чанаж болгодог. Харин бусад орнуудын хувьд гурилан бүтээгдэхүүн өдөр бүр хэрэглэдэг нь таргалах гол шалтгаан болдог аж.
  3. Япончууд өглөөний хоолыг заавал байх ёстой зүйл гэж үздэг тул түүнгүйгээр өдрийг эхэлнэ гэж үгүй. Мөн өглөөний зоог хэмжээгээрээ хамгийн арвин нь байдаг. Үүнд шарсан өндөг, загас, будаа, мисо шөл, сонгинотой дүүпүү, ногоон цай гэх мэт орно.
  4. Десерт болгож амттан иднэ гэж бараг л байхгүй. Маш ховор тохиолдолд тун бага порцоор амттан хэрэглэдэг.
  5. Япончууд хоолны дэг барьж биеэ зовоохын оронд нэр төрлийг нь олшруулахыг хичээдэг. Гэвч сүүлийн үед элбэг болсон фаст-фудээс болж залуучууд бас л таргалах хандлагатай байгаа аж.
  6. Ер нь япончууд эрүүл амьдрахыг их мэрийдэг улс. Өглөө бүр заавал гимнастик хийнэ. Сүүлийн үед Японд олон хүн автомашинаас татгалзаж дугуй унах болжээ.

Япончуудын хоол ундтай холбоотой ерөнхий хандлагыг мэдэж авсны дараа япон хүүхнүүд яагаад таргалдаггүйн учрыг ойлгох байх гэж найдаж байна.

Эх сурвалж:www.polit.mn