Зэвсэгт хүчний 92 жилийн ой буюу цэргийн баярыг тохиолдуулан “Даяар Монгол” хөдөлгөөнийхөн өнгөрөгч амралтын өдөр “Хийморийн овоо”-г цэвэрлэлээ.
Энэхүү арга хэмжээ “хийморьлог эрчүүд ба архигүй орчин” уриан дор гурав дах удаагаа зохион байгуулж буй юм. Хөтөлбөрийн зорилго нь цэргийн баярын ач холбогдлыг өсвөр залуу үед сурталчлан таниулах, эх орноороо бахархах, түүхээ танин мэдэх, энэ өдрийг архигүй, байгаль орчинд ээлтэй өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхэд оршсон аж.

“Даяар Монгол” хөдөлгөөний санаачилгыг дэмжин найман их, дээд сургуулийн 200 гаруй залуус мөн хөдөлгөөний 100 гаруй идэвхтэй гишүүд оролцжээ. Мөн залуусыг “Спиртлиг биш спортлог амьдарцгаая” хэмээн уриалсан байна.

Д.Баасанцэнд