“Конь”, “Комбат”, “Позови меня тихо по имени”, “Давай за", “Солдат”, “Ты неси меня река”, “Там за туманами”, “Березы" зэрэг хит дууны эзэн ОХУ-ын Ардын жүжигчин, Төрийн думын гишүүн Н.Расторгуев Любэ хамтлагтайгаа Монгол улсад хүрэлцэн ирж тоглохоор болсон билээ. Тэрбээр Монгол дахь шүтэн бишрэгчдэдээ зориулан энэ сарын 8, 9-ны өдрүүдэд “Любэ” хамтлагтайгаа Тоглолт Буянт-Ухаа Спортын ордонд тоглох болно.

Тоглолтыг “Любэ” хамтлагийн Монгол дахь фэн хуудсын админ н.Энхдалай болон "Тэнгэрийн Модун" ТББ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тасалбар худалдаанд гарч эхэлсэн байгааг дуулгая. Тасалбар суудлынхаа байршлаасаа хамаарч  40000-65000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа. Мөн www.ticket.mn сайтаас онлайнаар захиалан авах боломжтойгоос гадна 1900-1800 дугаараар захиалан гэртээ хүргүүлэх боломжтой. Петровисын хэрэглэгчид ШТС-н бүх салбаруудаас тасалбараа 5000 Red Point оноогоор авах боломжтой.

Мөн  ВИП тоглолтын тасалбар  300.000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалж байгаа. Тэгвэл шүтэн бишрэгчдийн саналаар ВИП тоглолтын тасалбарыг багцын хямдралыг сонголттойгоор худалдаалж эхэллээ. Тодруулбал

1. Хосуудын багц 2ш - 500.000

2. Найзууд хамт олны багц гурав болон түүнээс  дээш билет авбал нэг  ширхэг бүрийн үнэ 200.000 болон хямдруулж байна.

Урамшууллын тоо хязгаартай тул та яараарай.

ВИП тоглолтын тасалбарыг 8900-5555 дугаараар холбогдон үнэгүй хүргүүлж аваарай.