УИХ-ын өчигдрийн чуулганы хуралдаанаар Агаарын бохирдолтой холбогдуулан авах арга хэмжээний тухай хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Жавхлан "Улаанбаатар хотыг дэлхийг даяар шоолж байна. Азийн цагаан дагина байсан хот Азийн хар негр боллоо.

Энэ бол ажилгүйдэлтэй л холбоотой. Аль аль нь амлалтаа биелүүлэх хэрэгтэй. Та нар хүнд худлаа хэлээд, загвардаад яваад байгаа учраас тэрэнд итгэсэн ард түмэн чинь хагаралдаад байна.Би энэ Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад ч хандсан байгаа. Соён гэгээрүүлэх ажлаа хийхгүй байж нийгэм харалган боллоо, утаандаа хахаж байна гээд шившгээ дэлгээд сууж байгаа нь үнэхээр онигоо байна.Соён гэгээрүүлэхэд мөнгө оруулдаггүй болохоор нийгмийн халамж, архиных нь мөнгийг өгөхдөө маш өндөр зохион байгуулалттай ажилладаг. Би хийдгээ хийнэ. Хийсний дараа та бүхэн харин битгий шалчиганаад байгаарай. Эх орондоо хайртай хүн яаж хийдгийг харуулна. Бүхэл бүтэн улс байж ийм юм дээр нэгдээд явж чаддаггүй”гэв.