Хандалт өндөртэй мэдээллийн 10 сайтыг танилцуулж байна Дэлхий даяарын цахим сэтгүүл зүйн хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.

Хялбар, шуурхай байдлаар мэдээллийг олон нийтэд хүргэдэг нь интернетийн давуу тал юм. Иймээс сүүлийн жилүүдэд төрөлжсөн байдлаар мэдээлэл бэлтгэдэг вэбсайт нэмэгдсээр байгаа юм.

Интернетийн хэрэглээ зөвхөн нийслэл хотод биш хөдөө орон нутагт ч нэмэгдсээр байгааг сүүлийн үеийн судалгаануудаас харж болно. Уламжлалт мэдээллийн хэрэгслүүд техник технологийн хөгжлийг дагаад цахимжих байдал сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдсэн. Ойролцоогоор арван хүний нэг нь цахим байдлаар сонин, сэтгүүл уншдаг байна.

Тэгвэл иргэд ямар сайтаас хамгийн их мэдээлэл олж авч байгаа вэ? Дэлхийн сайтуудын рейтингийн судалгааг “Аlexa.com” өдөр тутам шинэчлэн хүргэж байна. Монголчуудын хувьд facebook.com, Google.com, youtube.mn, Twitter.com, зэрэг сайтуудад хамгийн ихээр хандан хэрэглэдэг байна. Харин энэ олон төрлийн сайтуудаас мэдээллийн албыг цогцоор нь бүрдүүлж, өөрийн гэсэн бие даасан мэргэжлийн сэтгүүлчдийн баг, албан ёсны редакцийг бүрдүүлж чадсан мэдээллийн төрөлжсөн сайтууд цөөхөн байгаа юм. Эдгээр мэдээллийн сайтуудаас хандалтаараа дараахи 10 сайт тэргүүлж байна.

 

  1. 1.Gogo.mn
  2. 2.Ikon.mn
  3. 3.zaluu.com
  4. 4.news.mn
  5. 5.medee.mn
  6. 6.olloo.mn
  7. 7.shuud.mn
  8. 8.24tsag.mn
  9. 9.dorgio.mn
  10. 10.sonin.mn