Монголоос Лондон хүртэл тэмээн жингээр явах аяллыг санаачлагч Н.Байгальмаа хэдийн аян замдаа гараад буй билээ. Тэрээр аялалаа эхлэхдээ таван улсын найман иргэнтэй хамт эхэлсэн боловч аялагчид замаасаа буцаж Англи улсын иргэн, явган аялагч Карл Бушбигийн хамт аяллаа үргэлжлүүлж байсан билээ. Тэгвэл Карл Бушби ч мөн адил Баянхонгор аймаг хүрээд аялалаа өндөрлүүлсэн байна. Харин Н.Байгальмаа бүсгүйтэй сайн дураар тус аймгийн нэгэн цагдаа, малчин залуу хоёр нэгдэн тэд аялалаа үргэлжлүүлж байгаа гэнэ. Монгол орноо дэлхийд сурталчилах асар том зорилгыг өвөртлөн өвлийн хүйтнийг үл ажран аяллаа амжилттайгаар үргэлжлүүлэн яваа түүний асар их зориг, зорилгод нь амжилт хүсэе. 

Эх сурвалж: Seen.mn