Италийн оршин суугч бүсгүй Кембрижийн их сургуульд суралцах төлбөрөө хийхийн тулд өөрийн онгон биеийг дуудлага худалдаанд тавьсан байна. Энэ талаар “Дейли мэйл” сонинд бичжээ.

Николь гэсэн өөр нэр хэрэглэдэг 18 настай модель бүсгүйийм төрлийн үйлчилгээ санал болгодог европын сайтын дуудлага худалдаанд санал тавьсан байна. Бүсгүйн хэлснээр, санал болгож буй мөнгө хэдийнэ нэг сая европ (3 тэрбум орчим төгрөг – ред.,) хүрээд байгаа гэнэ.

Би 16 наснаасаа онгон биеэ хамгаалж ирсэн хэмээн Николь ярьжээ. “Би өөрөөсөө хамаагүй ах хүнтэй харилцаатай байсан ч, ирээдүйд хайрлаж, ханилан суух тэр хүнд л онгон биеэ зориулахаар шийдсэн” гэж тэрээр хэлсэн байна.

Ямар мөнгөөр сайн боловсролтой болох аргыг интернэтээс хайж байхдаа бүсгүй онгон биеэ худалдаж болохыг мэдэж авчээ. Тэрээр зарим бүсгүйчүүд гурван сая гаруй евро олж чадсаныг мэдээд, азаа сорихоор шийдсэн байна.

Санасан хэрэг нь бүтвэл Николь Их Британид нүүж очиж, Кембрижид элсэн, одоогоор өөрийнх нь бодол төлөвлөгөөний тухай огт мэдэхгүй байгаа эцэг, эхдээ байшин худалдан авч өгөхөөр төлөвлөж байгаа ажээ.Үлдсэн мөнгийг тэр дүү охиндоо туслахад зориулах гэнэ.

Америкийн шашны хатуу дэг журамтай нэг айлын 23 настай бүсгүй сүйт залуудаа урам хугарсны дараа онгон биеэ дуудлага худалдаанд тавьсан тухай нэгдүгээр сарын 3-нд мэдээлж байсан юм.

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9

С.Инда

Эх сурвалж: Bataar.mn