Монголын төрийг ард түмэн чинь сэтгэл дотроо ОРШУУЛСАН...Эмгэнэл илэрхийлье.

Бид яаж амьдраад, тэд яаж амьдраад байгаа юм бэ? Ажлын байр нь ч тогтворгүй, амьдрах орчин нь ч баталгаагүй. Хүмүүсийнх нь хүн чанар ч нийгмээ дагаад хувьсан өөрчлөгдсөөр...
Байрны зээлэнд орохын тулд бараг л 3,4 байр бэлэн мөнгөөр худалдаад авахаар баян гэдгээ нотлох шаардлагатай их материал цуглуулдаг. 110 саяар байр авбал тэрийгээ 230 сая болгож төлдөг. ХАОАТ-ыг ч бас нэмсэн байхад бид дуугуй л байдаг. Биднийг шинэ жилийн баяраа тэмдэглэж хөөрцөглөж байх хооронд бензиний үнийг нэмж, араас нь өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн байхад ч бид таг дүлий, хэлгүй амьтад шиг аашилсаар... 
Цаг агаарын байдал -40-50 хэмтэй байхад иргэд нь харанхуй шөнө бензинд оочерлосоор... Үүнийг бас л бид их юм гэж бодохгүй хаана оочергүй байна хаанаас бензин авч болох уу гээд түүндээ дасан зохицож амьдарсаар л байна. 
Гэтэл хэдхэн хүн овоож оцойтлоо баяжсаар. Бидний 20 жил хөдөлмөрлөж хөдөлмөрлөж төлөх байрны зээлийн мөнгөөр тэд болон тэдний хүүхдүүд 2,3 хоног л найрлах жишээний. 
Яг үнэндээ өнөөдөр санхүүгээс болж маргалддаггүй гэр бүл гэж алга. Гэр бүлийн хэрүүл, салалтын шалтгаан мөнгө, санхүүгээс тал шахуй хувь үүдэн гарч байгааг судалгаагаар бус бодит байдлаас харж болохоор байна.
Ээж, аав, өвөө, эмээгийнхээ тэтгэвэрийг зээлж аваагүй хүн байна уу?? Одоо юун цагаан сар, юун март, цэргийн баяр гэж бодох боловч нөгөө л нэг нэгнийхээ доор орохгүй, бидний уламжлалт баяр гэдэг ойворгон сэтгэхгүйгээсээ болоод хуруу хумсаа хугалан байж цагаан сарын баяраа тэмдэглэхээр юмаа бэлдэцгээж байна. 
Ард түмнийхээ итгэлээр тоглож, тэднийхээ элэг рүү жинхэнэ тийрээд унагаж байна даа. Энэ хэдхэн муу бодолтой, муухай сэтгэлтэй, ойворгон нөхдөөс болоод ард түмэн бид чинь элгээрээ эвхэрч байгааг харж байгаа ч хараагүй юм шиг, мэдэж байгаа ч мэдээгүй юм шиг царайлаад хээв нэг баяр наадам хэсээд явж байгааг хараад үнэхээр ой гутаж байна. 
Үнэхээр шантарч байна ард түмэн чинь. Цалин буулаа орой нь юу ч байхгүй. Бид яг яаж амьдраад байгаа юм бээ? Үнэхээр бид хөдөлмөрлөж чадахгүй, арчаагүй, анхиагүйдээ ингэж байгаа бол бидний буруу гэхсэн. Гэтэл ажиллаад, хөдөлмөрлөөд байхад л бидний авч байгаа цалингаас, биднээс авч байгаа татвар илүү өндөр байна шүү дээ. Биднээс татаад байгаа татаасууд та нарт юу ч биш байх. Гэхдээ бид яаж хэлж, яаж ярьвал та нөхөд ойлгох вэ??? Биднийг, ард түмнийгээ ийм болгосон хүмүүс нь төрийн түшээд гэдэг сүртэй нэртэй, сүрхий хүмүүсийн хийсэн ажил гэдгийг хэн хүнгүй бүгд мэдээд, мэдрээд, уур нь хүрээд байгаа хэрнээ л тэдэнд уурлаж, бухимдаж цагаа үрж байхаар гээд л өнөөдрийнхөө талх, оройн хоолныхоо гурил, махны төлөө борвихийх завгүй зүтгэсээр л байна. 
Хэрвээ энэ нөхдүүд Монголд биш өөр 1 улсад төрсөн бол аль хэдийн цаазлуулчихсан байгаа. Ийм хүлуэнгүй ард түмэнтэй улсад төрсөндөө талархаад яг одоо амин хувийнхаа төлөө биш Ард түмнийхээ төлөө ажиллаач гэж хүсмээр, гуймаар байна. Татвар нэмж, бензиний үнэ нэмсэн ч ард түмэндээ ашигтай зүйл нэг ч байхгүй. Дандаа иргэдийгээ шулсан шийдвэр гаргадаг. Шунаг сэтгэлтэй, шунаг бодолтой, шулагчид бидний толгой дээр сандаалан суужээ. Улс орон хөгжиж, дэвжиж, дэвшдэг байхад манайх гэхэд улсын байгууллагууд нь хувийн компани шиг, улс орон нь хэдхэн хүний өмч шиг... Бид яг л#Манжийн_дарангуйлалын үедээ ухарч очсоор...
Одоо залуучууд бидний тархинд эх орноосоо дүрвэх тухай бодол эргэлзээгүй эргэлддэг болоод байна. Дүрвэгсдийн цуваа улам нэмэгдэнэ байх...
Бид чинь #УРД_ХОРМОЙГООРОО_АРД_ХОРМОЙГОО_НӨХДӨГ_БАЙСАН_БОЛ_ОДОО_НӨХӨХ_Ч_ХОРМОЙГҮЙ_БОЛЛОО. 
Төрийн түшээд нэртэй луйварчидаа та нарын үгэнд одоо итгэх хүнгүй болсон. Та нарыг хүндэлж, хайрладаг хүн байхгүй болсон. Та нарыг ард түмэн чинь сэтгэл дотроо оршуулсан. Эмгэнэл илэрхийлье. 
/Энд дурдагдаагүй олон зүйл байгаа. Учир нь би улстөрч биш, судлаач, эдийн засагч аль нь ч биш. Зүгээр л энгийн нэгэн иргэн хүнийхээ хувьд л бодол сэтгэгдлээ бичсэн. Ард түмэн чинь одоо та нарын эсрэг босно тэр цагт алгаа ташаад суухгүй адилхан бас босох болно.

Намхайнямбуугийн Оюунчимэг