Амжилтанд хүрсэн хүмүүс “хорин настайдаа” юу юу хийж байсан бэ?

Ажлын уртхан долоо хоногоо өндөрлөж амралтын өдөртэйгөө золгохыг хэн бүхэн л хүсэн хүлээдэг. Гэхдээ амралтын өдрөө хэрхэн өнгөрүүлэхээс ирэх долоо хоногийн ажил үйлс ихээхэн шалтгаалдаг билээ. 
 

Дэлхийн долоон тэрбум хүнээс хэдэн алхмын урд яваа, аливааг түрүүлж хардаг манлайлагчдын гол нууц нь амралтын өдөрт л оршдог аж. Тэдний хувьд ажлын стресс дарамтнаас хол энэ л үед хамгийн чухал зүйлсээ амжуулж, бодлого төлөвлөгөөгөө боловсруулдаг аж. 

Иймээс тэднээс үлгэр жишээ авч, амьдралдаа ажил хэрэг болгох үүднээс дараах нийтлэлийг анхааралтай уншихыг хүсье.

1. Роберт Айгер: Өглөө эрт босох 

“Walt Disney” компаний гүйцэтгэх захирал Роберт Айгер өглөө бүр 4:30 цагт босдог. Зөвхөн Роберт ч биш бүх л манлайлагчийн эн тэргүүний хэвшил нь өглөө эртлэн босох бөгөөд тэд хэзээ ч амралтын өдөр хэмээн алгуурлаж үд хүртэл орондоо хэвтдэггүй. Үүний шалтгаан нь хүний тархи өглөөний цагаар хамгийн сэргэг ажилладаг төдийгүй сэрснээс хойшхи хоёр цагийг сурч боловсроход зориулах нь хамгийн үр дүнтэй гэдгийг эрдэмтэд нотолсон байна.

 

2. Бенжамин Франклин: Төлөвлөгөө гаргах 
Магадгүй энэ суут хүн өглөө бүхэн өөрөөсөө “Өнөөдөр би юу хийх билээ?” гэж асуудаг байсан байх. Бусдаас түрүүлж алхдаг манлайлагч хүмүүсийн хувьд өдөр тутмын зорилго төлөвлөгөө хамгийн чухал. Амралтын өдөр ч ялгаагүй. Та амралтын өдрөө ашиглан сэтгэл санаагаа төвлөрүүлэх, зорилгодоо хүрэх хүч чадлаа зузаатгахын тулд өөрийгөө урамшуулах, хурцлах гэх мэтийн олон зүйлийг хийж болно шүү дээ.

3. Анна Винтур: Идэвхтэй байх 

“Vogue” сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтур өдөр болгон нэг цаг теннис тоглодог. Түүнээс гадна идэвхтэй амьдардаг хэдэн арван манлайлагчдыг дурдаж болох юм. Тухайлбал Английн шилдэг бизнесмэн Ричард Брэнсон чөлөөт цагаараа цаасан шувуу хөөргөх хоббитой бол Энэтхэгийн баячуудын эгнээний дөрөвт жагсдаг тэрбумтан марафон гүйлтээр хичээллэдэг ажээ. Тэд биеийн идэвх нь оюуны идэвхийг нэмэгдүүлдэг гэдгийг сайн мэднэ.

 

4. Стив Жобс: Чухал зүйлсээ эрэмбэлэх
“Чухал зүйлс гэдэг нь заавал дэлхийг өөрчлөх хэмжээний байх албагүй”. Амралтын өдөр бол ажил амьдралынхаа тэнцвэрийг эргэн нэг тунгааж, мартагдсан зүйлс бий эсэхийг санахад тохиромжтой цаг билээ. Зарим үед гэр бүл, найз нөхөдтэйгөө цагийг дурсамжтай өнгөрүүлэх нь ч харилцаа холбооны чухал хөрөнгө оруулалт байж болох юм. Нэг жишээ дурдахад АНУ-ын ерөнхийлөгч гэр бүлтэйгээ нэг ширээнд хооллох цагийг заавал гаргадаг заншилтай аж.

 

5. Уоррен Баффет: Хоббигоо хөгжүүлэх цаг гаргах 
XX зууны хамгийн алдартай бизнесмэн Баффет “хавай гитар” тоглох хоббитой. Манлайлагч хүмүүс сонирхолтой хоббитой байх нь элбэг бөгөөд түүндээ цаг зав харамгүй зориулдаг байна. Нэг түгээмэл жишээ бол тэдний хувьд амралтаараа гольф тоглох нь хүрээллээ тэлж, харилцаа холбоогоо бэхжүүлэх сайхан боломж байдаг. Түүнчлэн жүжигчин Мэрил Стрип шиг юм оёх, АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Буш шиг зураг зурах гээд төрөл бүрийн бүтээлч ажиллагаагаар стрессээ тайлах арга бий.

 

6. Опра Уинфри: Тогтвортой байдлаа гүнзгийрүүлэх 
“Forbes” сэтгүүлийн хамгийн хүчирхэг эмэгтэйгээр нэрлэгдсэн Опра Уинфри өдөрт хоёр удаа 20 минутын хугацаагаар бясалгал хийж сэтгэл санаагаа тогтворжуулдаг. Оюун санаагаа амрааж, тогтвортой байдлаа гүнзгийрүүлснээр ажлын бүтээмж ч эрс сайжирдаг бөгөөд үүний гол нууц нь бясалгал хийх ажээ. Манлайлагч хүн давчуу ажлын хуваарьтай байдаг ч сэтгэл санаагаа төвлөрүүлж, оюунаа чөлөөлөх цагийг өөртөө заавал гаргадаг. Амралтын өдөр бол бүр ч сайхан боломж билээ.

7. Билл Гейтс: Өөртөө дүгнэлт хийх 

“Microsoft” компаний үүсгэн байгуулагч Билл Гейтс “Амжилт ололтоо тэмдэглэх сайхан ч алдаа оноогоо цэнэх нь түүнээс илүү чухал” гэж хэлсэн байдаг. Ийнхүү өөртөө дүгнэлт хийх нь өдөр тутмын хэвшил байх ёстой бөгөөд амралтын өдөр үүнд бүр ч их цагийг зориулах хэрэгтэй. Билл Гейтс амралтын өдөр өнгөрсөн долоо хоногоо дүгнэж, ирэх долоо хоногоо төлөвлөдөг хэвшилтэй аж.

8. Ричард Брэнсон: Сайн үйлс хийх 

Английн шилдэг бизнесмэн, тэрбумтан Ричард Брэнсон хэлэхдээ “Дэлхийд хаа сайгүй өрнөж буй ядуурал, өлсгөлөн, байгалийн гамшгийн эсрэг хувь нэмрээ оруулах шиг сэтгэлийн таашаал өгдөг зүйл байхгүй” гэжээ. Тэрбээр дэлхийн толгой баячуудын 73 хувь нь сард таваас зургаан цагийг сайн үйлсэд гэр бие оролцоход зориулдгийг тогтоосон байна. Тэрхүү манлайлагчид Анна Франкийн хэлсэн “Өглөг өгснөөрөө ядуурсан хүн гэж байдаггүй” гэсэн үгтэй санал нэгддэг. Учир нь бусдад тусалснаараа хүн хохирох биш харин ч сэтгэлийн асар их таашаал, аз жаргал мэдэрдгийг ухаантай хүмүүс мэддэг билээ.

9. Жек Дорси: Ирэх долоо хоногтоо бэлдэх 

“Square” компаний гйүцэтгэх захирал, Твиттерийг зохион бүтээснээрээ олонд танигдсан веб мэргэжилтэн, бизнесмэн Жек Дорси ажлын таван өдөр л ажилладаг. Түүний хувьд амралтын өдөр илүү чухал ажээ. Учир нь тэрбээр Бямба гарагт хүссэнээрээ сайхан амарчихаад Ням гарагт ирэх долоо хоногийн бүх төлөвлөгөөгөө нарийвчлан гаргадаг аж. Аливаа ажлыг төлөвлөхөд цаг зарцуулах нь төлөвлөхгүйгээр хийх цагийг хэд дахин хэмнэдэг гэдгийг манлайлагчид сайтар ухамсарласан байдаг.

 

10. Жей-Зи: Урагшлах хурдаа сааруулахгүй байх 
Жей-Зи бол урлаг болон бизнесийн салбарт гайхалтай амжилттай яваа манлайлагч билээ. Тэрбээр амжилтынхаа нууцыг дууны үгэндээ “Чи амжилтанд хүрэхийг хүсч болно, гэхдээ хүссэнээ авахын тулд чамд унах эрх байхгүй, унтах ч эрх байхгүй. Ядаж нэг нүд чинь мөнхөд нээлттэй байх ёстой” гэж шүлэглэсэн байдаг. Жей-Зи $520 сая ам.долларын хөрөнгийг дан ганц мөрөөдсөнөөр бус долоо хоногийн 24 цаг тасралтгүй хөдөлмөрлөснөөрөө бүтээсэн юм.