Сайн байна уу? Яах ёстойгоо мэдэхээ байлаа. Амьдрал гэдэг үнхээр хэцүү юм аа. Хүүхэдтэй хүнийг хайрлаж чадна гээд амьдрал эхлүүлсэн юм. Тэр маань эхнэрээсээ салаад 2 жил гаран болж байгаа юм нэг хүүтэй.

Би тэр хүнтэй учраад хагас жил л болж байгаа. Хүүхдээ эхнэр нь аавтай нь нэг ч удаа уулзуулдаггүй тэтгэмжийн мөнгө төлдөг. Би хүүхдэд үнхээр хайртай. Гэтэл саяхнаас салаад 2 жил болсон эхнэр нь элдэв бусаар намайг доромжлох боллоо.

Би тэр хүнийг эхнэр хүүхдээс нь салгаж амьдрал эхлүүлээгүй. Бүх зүйл шийдэгдсэн хойно энэ амьдралыг эхлүүлсэн. Гэтэл тэр хүүхэн нь намайг салгаж суусан гээд доромжлох боллоо бүр элдэв хүн дээр очиж юм хийлгэж байгаа бололтой. Би уг нь тэр хүүг нь хайрлаад сайхан амьдрая гэж бодсон юм. Би яах ёстой вэ? Босгосон амьдралаа нураамааргүй байдаг…

cekc.mn