Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.

2018 оны 01 дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Зүүн аймгуудын зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 33-38 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 30-35 хэм, Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 26-31 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 23-28 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм,  бусад нутгаар 19-24 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. 18-20 хэм хүйтэн байна.