Төрсний дараа эх болон нярайд тохиолддог олон төрлийн хүндрэлийн үед мэргэжлийн хүний дэмжлэгийг авах шаардлага гардаг билээ. Гэвч гэрийн нөхцөлд энэ төрлийн тусламж авах бололцоо байдаггүй. Тиймээс эх болон нярайд тохиолдож болох эндэгдэлүүдийг мэргэжлийн эмч сувилагчийн хараа хяналтанд даван туулах, эмэгтэй хүн маш хурдан биеэ тэнхрүүлэх, төрөхийн өмнө ямар байсан тийм нөхцөл байдалдаа эргээд очиход туслах “Сорхун” эмэгтэйчүүдийн эмнэлэг, эхчүүдийн сувилал ашиглалтад орж, нээлтээ хийж байна

Төрсний дараах эхчүүдийн сувилал, нярайн асаргаа үүсч хөгжөөд 30 гаруй жил болж байгаа, анагаахын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний салбарын нэг юм. Тэгвэл “Сорхун” эмнэлэг дэлхийн жишигт нийцсэн төдийгүй төрсний дараах эхчүүд болон нярайн сувилгааг анх удаа Монголд нэвтрүүлж буйгаараа онцлогтой юм.  Тус салбар өндөр хөгжсөн дорнын соёлтой улс орон БНХУ, Солонгос, Япон болон зүүн азийн зарим улс орнуудад эрчимтэй хөгжиж байгаа. Манай улс нэг хүнд ноогдох төрөлтийн дамтамжаараа өндөрт тооцогддог. Тухайлбал, Солонгос улсад төрөлт 1.2 хувьтай буюу нэг эмэгтэй хүн дунджаар нэг хүүхэд гаргадаг бол манайд гурван хувь буюу нэг эмэгтэй гурван хүүхэд гаргадаг. Манай улсад төрөлт харьцангуй их ч гэсэн төрсний дараа асаргаа үзүүлдэг эрүүл мэндийн байгууллага байхгүй байсаар өдийг хүрчээ.

Судалгаанаас үзэхэд Азийн өндөр хөгжсөн улс орнуудад нярайн болон эхийн эндэгдэл бага байна. Манай  улсад ч нярайн эндэгдэл сүүлийн жилүүдэд буурч байгаа эерэг үзүүлэлт бий. Төр Засгаас ч үүнд анхаарал хандуулж, халамж үзүүлэх зэргээр бодлого барин ажиллаж байна. Нярай эндэгдэх хоёр янзын тохиолдол бий. Нэгдүгээрт төрсний дараа өвчин тусаж эндэгдэх, хоёдугаарт гэртээ төрсний дараа золгүй байдлаар ослоор эндэх гэсэн тохиолдол байдаг. Жишээ нь санамсаргүй байдлаар хэт зузаан хөнжилд шигдсэн хүүхэд бүтэж золгүй байдлаар нярай эндэгдэг. Энэ нь төрснөөс 14-21 долоо хоногт хамгийн их тохиолддог. Хэрэв энэ тусламж үйлчилгээг үзүүлж, нярайг гэрт нь гарахгүйгээр 14-21 хонуулбал төрснийхөө дараа нярай эндэх тохиолдол 0 хувь болно гэсэн үг. Өвчин тусаж нас барж байгаа нярай цөөхөн ч золгүй байдлаар нас барж байгаа нь их байна.

 Иймээс энэ эмнэлийг Монголд нэвтрүүлээд эхний салбараа нээж байна. Цаашдаа Улаанбаатарт бусад олон салбар нээх төлөвлөөгөөтэй байгаа. “Тод ББ” ХХК болон нөгөө талаас Солонгос компани 50, 50 хувийн хөрөнгө оруулалтайгаар хамтарсан эмнэлэг байгуулсан нь энэ. Мөн солонгосын мэргэжлийн эмч нартай хамтарч ажилладгаараа давуу талтай юм. Төрсний дараа эхэд сөрөг нөлөө багагүй тохиолддог. Тиймд эхийн бариа засал маш чухал эмчилгээний тоонд ордог. Өөөрөөр хэлбэл  төрсний дараа аарцаг нуруу гажихаас эхлээд эмэгтэй хүний яс салах эрсдэлтэй тулгарна. Тийм учраас буцааж, тэр салсан ясыг эвлүүлж барих нь чухал. Энэ дагуу Солонгос Улсад бариа заслаар мэргэжсэн хүнийг Монголд урин өөрсдийн бариач нарт сургалт явуулж, тэндхийн технологийн дагуу бариа засал хийж байна.

Д.Тодням: Бүх төрлийн үйлчилгээг цогцоор нь авах боломжтой шинэ төрлийн эмнэлэг юм шүү

 “Сорхун” төслийг санаачлагч, хэрэгжүүлэгч “Тод ББ” ХХК-ий гүйцэтгэх захирал түүнээс эмнэлгийнх нь талаар тодрууллаа.

-Энэ төслийг яагаад санаачлах болсон бэ?

-Та бүхний өмнө шинэ төсөл санаачлан төрсний дараах асаргаа үйлчилгээний “Сорхун” эмнэлэгээ нээж байна. Өнөөдөр дэлхийн эрүүл  мэндийн салбарт маш олон эмчилгээ үйлчилгээний аргууд нэвтэрч байгаа. Тэрний нэг хэлбэр болох төрсний дараах эхчүүдийн эмчилгээ асаргаа, төрсний дараах үеийн нярайн асаргаа 30-аад жилийн өмнөөс үүсч хөгжсөн нэгэн төрлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний салбар юм. Манай улсад хараахан энэ чиглэлээр нарийн мэргэжсэн эмнэлэг, сувилалын газар байхгүй байсаар ирсэн. Энэ төсөл маань шинэ төрлийн урсгалын анх удаа нэвтрүүлж байгаараа онцлогтой. Төрсний дараа эмэгтэй хүн маш олон төрлийн асуудал тулгардаг.

-Тэрхүү тулгардаг асуудлуудын талаар тодруулаач. Асуудлыг харин хэрхэн шийдвэрлэх бол?

 Манай төрсөн эхчүүд мэдэж байгаа байх. Гэртээ гараад хөхний толгой хагарах, шавхрага их гарах, бие тэнхрэхгүй байх гээд энэ бүгдээс болоод хүүхдээ асрахад хүндрэл гардаг. Манай монголчууд ярьдаг. Төрсний дараа холын замд явж болохгүй, хүйтэн юманд гараа хүргэдэггүй, даарч хөрч болохгүй гам барих хэрэгтэй гэдэг. Энэ гамыг гэрийн нөхцөлд барих нь хэцүү. Гам бариагүйгээс олон архаг хууч өвчний үүр болдог. Энэ бүх асуудлыг мэргэжлийн эмч сувилагч нарын хараа хяналтан доор 14-21 хоногийн хугацаанд амраад бүх төрлийн үйлчилгээг цогцоор нь авах боломжтой шинэ төрлийн эмнэлэг юм шүү. Төгсгөлд нь Сорхун эмнэлэгийн нэрийг танилцуулъя. Хүмүүс их асуудаг. Солонгос үг юм уу гээд. Энэ бол Монгол үг. Сор гэдэг юмны бүхний сор, сайн гэдэг үг. Хун гэдэг нь хуралдах бөөгнөрөх буюу шашны талаас буян хураагдах, арвижих  гэсэн утгатай. Энд цугласан байгаа шиг дандаа ийм гоё хүний сор болсон хүмүүс цуглаад сор болсон хүмүүсээр багаа бүрдүүлж ажиллах ийм бэлэгдэлтэй нэр хайрласан юмаа.

Пён Сон Гуан: Манай эмнэлэг эмэгтэйчүүдэд үйлчилгээ үзүүлдэг эх нялхасын сувилал

-Монгол Улсад маш хүйтэн байдаг юм байна. Гадаа хүйтэн ч гэсэн халуун сэтгэл өвөртлөн манай эмнэлэгийг зорьж ирсэн та бүхэндээ баярлалаа. Манай эмнэлэг эмэгтэйчүүдэд үйлчилгээ үзүүлдэг эх нялхасын сувилал юм. Эмэгтэйчүүд төрсний дараа эмнэлэгээс гараад нярайн хамт манай эмнэлэгт зочид буудлын хэмжээний дээд зэргийн үйлчилгээ авч, хүүхдээ бас манай эмнэлэгийн мэргэжлийн эмч нар 24 цагийн турш хүүхдийг тань асрах болно. Найрсаг хамт олон танд үйлчлэх болно.

 

www.zindaa.mn