Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны байранд өчигдөр 62 настай иргэнийг үл таних залуу айлган сүрдүүлж хүчиндээд 300,000 төгрөгийг дээрэмдэн зугтаасан хэргийг илрүүлсэн байна.

Налайх дүүргийн 2 дугаар хороонд оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, 33 настай Э гэгч үйлдсэн болохыг хяналтын камераар илрүүлэн, баривчилжээ.

Иргэн та бүхэн өөрсдийн санаачлага хамтын оролцоонд түшиглэн амьдарч буй орчноо хяналтын камерын бүс болгосноор өндөр настан, эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд болон өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалах, гэмт хэргийг халуун мөрөөр нь түргэн шуурхай илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэхийг Нийслэлийн цагдаагийн газраас зөвлөж, орой үдэш ганц нэгээрээ явахыг байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: НЦГ